Дунд ангид сурч байсан жил бид хоёр үргэлж муудалцдаг гэдгээрээ сургууль даяар алдартай байлаа. Бидний хамт байгаа газар дайны талбар болж хувирдаг болохоор би Сонжэтэй аль болох таарахгүйг хичээдэг байсан юм.
Гэхдээ үнэнийг хэлэхэд миний хүссэн зүйл хэзээ ч болж байгаагүй л дээ. Би түүнтэй үргэлж хамт байдаг.
Өнөөдөр ярих зүйл бол дунд сургуулийн сүүлчийн аялал. Тэр үед бодоход муухай санагдаж байсан ч одоо түүнийг бодохоор хайр хүрнэ.
''Яг одоо цүнхийг минь буцааж өгөхгүй бол би чамайг дуусгана шүү Сонжэ.''
Галт тэрэгнээс буусан даруйд Сонжэ цүнхийг минь булаан зугтсанаас болж би арав орчим минут түүний хойноос хөөн гүйсэн.
Гэтэл түүнтэй гэрлэсний дараа тэр аялалын тухай яриа дахин сөхөгдөх үед яагаад цүнхийг минь аваад зугтсаныг асуухад Сонжэ гэмгүй инээмсэглэн миний огтхон ч төсөөлөөгүй хариултыг өгсөн.
''Зугаалганд явахдаа хэтэрхий том цүнхтэй байсан болохоор чамайг дийлэхгүй гэж бодоод өргөж өгсөн юм.''
Үргэлж л намайг өдөж уурлуулдаг гэхээс өөр талаас нь огтхон ч харж байгаагүй гэдгээ би тэгэхэд л ойлгосон.
Sohyun, Lunnare
'We got married' үзсэнээсээ хойш хайрласан цорын ганц хос минь. 2020 онд Сүёон маань хүнтэй үерхээгүй байсан болохоор айдол хосуудаар бичиж байсан юм. Одоо бол зөвхөн энэ хосдоо дуртай учраас оруулж байгаа учир зөвөөр ойлгоорой. Хайрлаж өгөөрэй Lunnares❤️
BINABASA MO ANG
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.
![Marry you [completed]](https://img.wattpad.com/cover/213551574-64-k820942.jpg)