Би Сонжэгийн өөртөө итгэлтэй байдлыг бүхэл амьдралынхаа туршид биширсээр ирсэн. Үүнийг минь Сонжэ сайн мэддэг болохооо заримдаа тоглоом болгоод байдаг юм.
Энгийн нэг амралтын өдөр гадаа бүрхэг байгаа учраас орноосоо босохоос залхуурч түүнийг тэврэн хэвтэхдээ бодолд минь орж ирсэн хэрэггүй асуултыг асууж орхив.
''Сонжэ хэрвээ би өөр хүнд дурлавал чи яах вэ?''
Энэ асуулт эхэндээ миний тоглоом төдийхөн байсан ч надад түүний өөртөө итгэх итгэлийг надад дахин баталж өгсөн юм.
''Надаас сайхан нэгнийг олж чадвал би чамайг хайрлахыг мэдээж зөвшөөрнө. Харин энэ амьдралдаа чи лав олохгүй байх.''
Түүний хэлсэн үгс худал байгаагүй ч түүний өөртөө итгэх итгэл гайхалтай.
Хүн түүн шиг өөртөө 10000% итгэлтэй байж болно гэж үү? Надад түүний итгэлээс ганцхан хувийг өгчихвөл би өглөөд ажилдаа явахдаа юу өмсөх талаараа тийм ч их бодохгүй байх.
YOU ARE READING
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.
![Marry you [completed]](https://img.wattpad.com/cover/213551574-64-k820942.jpg)