Ойрын үед надад хэд дахин хүндэдсэн ажлын ачааллаас болж би шөнөдөө ч тайван унтаж чадахгүй байгаа юм. Өдөрт санаандгүй сонссон зүйлсээ ч хамаагүй шөнө зүүдлэх болсон нь миний байдлыг улам дордуулж байгаа гэж хэлж болно.Миний байгаа байдалд Сонжэ надаас хэд дахин илүү санаа зовж, намайг ажлаасаа гарахыг хүртэл ятгана.
Орой ядарсандаа хурдхан л унтахаар орондоо ороход Сонжэ гэнэтхэн л бидний учирсан цаг хугацаанаас эхлээд одоог хүртэл болсон бүхий л сайхан зүйлсийг нэгд нэгэнгүй яриад байв. Би аль болох хурдан унтахыг хүссэндээ түүнийг хурдан яриад дуусчихвал унтахыг хүснэ.
''Сонжэ хүүхэдтэй болохоороо л энэ түүхээ ярьж өгөхгүй юм уу? Би бүгдийг нь мэднэ шүү дээ.''
Түүнд уурлахыг хүсээгүй ч ядарсандаа арай гэж хэлэхэд Сонжэ хацар дээр минь үнсэн санаа алдлаа.
''Хэнд ч хэрэггүй зүйлс зүүдэлж байснаас миний тухай зүүдлээрэй гэж хүссэн юм.''
Би бүх цаг үед энэ хүний намайг гэх тэр их хайрыг биширдэг.
أنت تقرأ
Marry you [completed]
القصة القصيرةХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.