Дахиад нэг дунд сургуулийн тухай яриа. Ахлах ангид бид хэдийнээ үерхсэн болохоор инээдтэй түүхүүд ховор л доо. Харин дунд сургуульд бол түүний инээдтэй түүхүүд маш олон бий.Сонжэ охидын дунд маш алдартай, өдөрт хамгийн багадаа нэг охин түүнд сэтгэлээ илчлэдэг байсан санагдаж байна.
Миний санаж байгаагаар тэр хоёр охинтой үерхсэн. Түүний үерхлийн мэдээ надаас бусад сургуулийн бүхий л охидыг гонсойлгодог байсан болохоор илүү олон хүнтэй үерхсэн бол би санах л байсан.
Тэр үед би түүнийг тоогоогүй ч түүнтэй гэрлэснийхээ дараа тэдгээр охидын тухай мэдэхийг үнэхээр их хүсдэг боллоо. Ердөө дунд сургуулийн үерхэл хэдий ч анхны хайр ямар хүчтэй билээ дээ.
Эмэгтэй хүн бүр хайртай хүнээ хармалдаг хойно би ттүүнээс асууж орхив.
''Тэгэхээр чи Сэмиг эхэлж үнссэн үү? Аль эсвэл нөгөө охиноо юу?''
Намайг чухалчлан асуухад Сонжэ намайг өхөөрдөх мэт инээмсэглэн толгойгоо сэгсэрнэ.
''Хэрвээ чи анхны үнсэлтийн минь тухай асууж байгаа бол цэцэрлэгийн төгсөх ангид би чамайг анх удаа үнсэж байсан.''
Түүний хариулт сэтгэлийг минь хэр их хөдөлгөсөн гэж бодож байна. Манай нөхөр уснаас хэрхэн хуурай гарахаа үнэхээр сайн мэддэг залуу шүү.

YOU ARE READING
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.