Бага наснаасаа эхлээд кино урлагийг их сонирхож, ээжтэйгээ хамт олон ангит кино үзэж уйлдаг байсны ачаар миний төсөөлөх чадвар төгс хөгжсөн юм л даа. Тиймээс зарим үеүүдэд болоогүй зүйлсийг ургуулан бодож өөрийгөө зовоогоод байдаг юм.Өнөөдөр гадаа бороо орж байна. Тэгэхээр гэртээ үлдээд ямар нэг зүйл боддог хэрэг.
''Хайрт минь хэрвээ би нууц амрагтай болвол чи яах вэ?''
Миний асуултыг сонсоод Сонжэгийн нүд томорч нэлээд гайхсан ч уйдалгүй инээмсэглээд надад хариулав.
''Би түүнд чинь чамайг хэрхэн хайрлах талаар зааж өгөх болно.''
"Мангар минь би өөр хүнд хайртай болчихвол хөлийг минь хугалаад ч хамаагүй хажуудаа үлдээх хэрэгтэй."
Сонжэ инээмсэглэн намайг тэврэв. Байз тэр ийм хариулт өгч байна гэдэг чинь өөрөө арай нууц амрагтай болчихсон юм биш биз? Арай ч үгүй байх аа.
Гэхдээ л миний энэ их ургуулан бодох чадвар намайг галзууруулах нь. Ургуулан бодох чадвар худалдаж авах хүн мэдэхгүй биз?

KAMU SEDANG MEMBACA
Marry you [completed]
Cerita PendekХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.