Сонжэ ном их уншдаг. Өглөө сэрээд 30 минутын турш өөрийгөө хөгжүүлэх талаар уншдаг юм. Харин миний хувьд уран зохиолын ном шилдэг нь.Сонжэ жилийн өмнө ''Өөрийгөө хөгжүүлэх нь'' гэх сүртэй гарчигтай ном гарт минь атгуулаад долоо хоногийн дараа шалгана гэж тохирсон.
Гэхдээ би Сүёон хойно яг уншаад, Сонжэд шалгуулна гэж байдаггүй л байхгүй юу. Тэгж байгаад мартуулж орхисон. Харин өнөөдөр орны доогуур хийгээд мартчихсан номыг Сонжэ олчхоод хавтсыг нь арчин над руу сүртэй харна.''Жилийн дараа номоо олох мэдрэмж их сайхан байна л даа. Уншихгүй юм бол ном нуух хэрэггүй дээ. Шууд хэлчхэж бай.''
Гэхдээ намайг номоо нуухад хүргэсэн хүн Сонжэ биш юм уу?

YOU ARE READING
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.