Манай гэр бүл Сонжэг үнэхээр их хайрладаг л даа. Гэхдээ манай холын нагац эгч маань Сонжэд илт мэдэгдэхүйц муухай аашлаад байдаг.
Ээжийн эгч болохоор би Сонжэг олигтой өмөөрч ч чадахгүй. Ер нь л тэднийд зочлох бид хоёрын хэн хэнд нь таагүй байдаг ч өнөөдөр заавал зочлох ёстой болчихлоо.
Өглөөнөөс эхлээд өөрийгөө бэлдсэн Сонжэг харах надад үнэхээр таагүй байв. Өмсөх хувцсаа хүртэл хэд хэдэн удаа сольсон нь загнуулахгүй гэж их хичээж байгаагийнх.
''Ер нь хайраа хоёулаа гэртээ үлдчихье. Би ханиад хүрээд чи намайг асарч байгаа гээд нагац эгчид хэлчихье. Тэр уурлаж чадахгүй ээ.''
Сонжэг ингэж их хичээж байгааг харах надад таагүй байсан юм. Хичээсэн ч бай үгүй ч бай очоод загнуулах юм чинь ер нь бэлдэж яадаг байна.
''Хөөрхөн хувцаслаад хамгийн түрүүнд очих хэрэгтэй Сүёонаа. Нагац эгч чинь надад дургүйдээ биш. Над шиг ийм сайн хүргэнгүй болохоор атаархаад байдаг байхгүй юу.''
Үнэхээр л атаархдаг байх. Тэдний охин надаас хоёр насаар эгч хэрнээ одоо хүртэл хүнтэй суугаагүй байгаа. Би ч хүмүүсийг хайрыг булаадаг сайхан нөхөртэй хүн шүү дээ.
YOU ARE READING
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.
![Marry you [completed]](https://img.wattpad.com/cover/213551574-64-k820942.jpg)