Биднийг ахлах ангид сурч байх үед түүний бараг бүх дэвтрийн арын хуудас миний зураг байдаг байв. Түүний минь хэлний чадвар тааруу хэдий ч зурах чадвар бол гайхамшигтай сайн.Харин одоо бид их сургуулиа төгсөж, ажиллаж эхэлснээс хойш түүнийг зурж байгааг ер нь олж хараагүй болохоор түүний дахин зурж байхыг харахыг хүссэн юм.
"Хайрт минь ойрын үед чи зураг огтхон ч зурсангүй. Намайг дахиад зурахыг хүсэхгүй байна уу?"
Сонжэ ширээн дээрх овоорсон бичиг баримтуудаа нэг ширтсэнээ бидэнд зориулж цай хандалж эхлэв.
"Чамайгаа өдөр болгон толгойндоо зурж байгаа болохоор юунд ч санаа бүү зовоорой. Амралтаа авсны дараа заавал чамайгаа зурах болно доо."
Энэ хайр хүргэм залууг дээ. Том хүний амьдрал заримдаа хэтэрхий хэцүү шүү.

YOU ARE READING
Marry you [completed]
Short StoryХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.