Манай найзууд уулзах бүртээ миний азтай гэдгийг гайхах болохоор тэдэнтэй уулзах тийм ч тухтай байхаа больчхоод байгаа юм.Хорь гарсан бүсгүйчүүдийн яриа ер нь хэрхэн сайн нөхөртэй болох вэ? гэх ганц сэдэвт л хязгаарлагддаг болчихдог юм байна. Харин тэр сайн нөхөр нь надад хэдийнээ байгаа шүү дээ.
"Сүёон аа, хурдхан л хүүхэдтэй болохгүй бол Сонжэ шиг өв тэгш залуугийн хойноос гүйж байгаа бүсгүйчүүдийн тоо ер нь дуусахгүй шүү дээ.''
Найзын маань үг намайг цохиод авчих аятай л мэдрэгдэв. Нээрээ л манай нөхөр шиг царайлаг, халамжтай залуугийн араас надаас ч хөөрхөн бүсгүйчүүд их гүйдэг байх. Би л мэддэггүй бололтой.
Найзуудтайгаа уулзсанаас хойш дуугаа хураасан намайг хараад Сонжэ хажууд минь суун тэврэх ажээ.
Түүнээс яаж чамайг хэр их охидууд эргүүлдэг юм бэ? гэж шууд асууж чадах юм. Чадахгүй болохоор чимээгүй л санаа алдахад Сонжэ хацар дээр минь хурдхан үнсэх нь тэр.
''Намайг маш олон охидууд эргүүлдэг нь үнэн л дээ. Гэхдээ хэн нь ч чам шиг өхөөрдөм бас дур булаам биш.''
Сонжэ яаж намайг ийм сайн мэддэг юм бэ? Бурхан минь тэр надад арай сонсох төхөөрөмж суулгаагүй байгаа.

KAMU SEDANG MEMBACA
Marry you [completed]
Cerita PendekХэтэрхий гунигтай амьдралыг хайртай хүнтэйгээ хамт туулъя.