I-VIX

599 94 5
                                        


Заримдаа хүүхэд харахаараа үнэхээр их хайрладаг ч ихэнх үед хүүхэд бол миний айдас. Сонжэ хүүхдэд үнэхээр их хайртай. Хүүхэд харах л юм бол хөөрхөн Сүёоныг ч хүртэл мартаж орхино.

''Сонжэ чи хүүхдэд тийм их хайртай хэрэг үү?''

''Мэдээж би хүүхдэд хайртай."

Түүний хариултыг сонсоод би урт гэгч нь санаа алдав. Бидний хүүхэдгүй нь миний айдсаас болдог юм. Гэтэл Сонжэ гараас минь атгаад дахин ярьж эхлэв.

"Гэхдээ чамайг ч бас ойлгож байна. Арван найман настай байхдаа шууд л нөхөрт гарч өөртөө маш их үүрэг хүлээсэн. Харин одоо хүүхэдтэй болвол чи минь бүр их ядрах болно. Гэхдээ чи хүүхдийг бидний хайр гээд бодоод үзээрэй. Чамайг хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болохыг хүснэ гэдэгт итгэлтэй байна. Тэр цаг хүртэл хамтдаа хүлээхэд л болно.''

Түүний хэлсэн үгсийг сонсоод би тэр дороо уйлчихсан юм. Миний боддог ч зориглон хэлж чаддаггүй зүйлс. Тэр минь намайг чин сэтгэлээсээ ойлгодог нь ямар сайхан хэрэг вэ?

Би хэзээ нэгэн цагт заавал ээж болох болно.

Marry you [completed]Où les histoires vivent. Découvrez maintenant