5

1.9K 158 8
                                    

Толгой өвдөж байна. Юу билээ? Би үхчихсэн байж өвдөлт мэдрээд байгаа юм уу? гэх бодол төрөн огцом нүдээ нээхэд нүдээ нээсэн ч юу ч харагдсангүй. Учир нь энд үнэхээр харанхуй байна. Би үнэхээр үхээд тамд ирчихсэн юм байх даа? Новш гэж тэр ялаануудыг алах хэрэггүй гэж мэдээд байсан юм аа -_- гэж бодож байтал нүд минь бага багаар харанхуйд дасаж байгаа бололтой эргэн тойрны зүйлс бага багаар тодорч эхлэв.

Энэ газар там биш байна. Ямар нэг газрын агуулах шиг эсвэл шоронгийн өрөө шиг жижиг өрөө ямар ч цонх байхгүй учраас гэрэлгүй бас мэдээж хаалга түгжээстэй. Ахх чинчаа гэж яагаад дандаа Жүнмёнтой уулзахаар ухаан алдаж таараад байдаг юм болоо? Галзуурхнээ. Гэхдээ тэр намайг шатаагаагүй бил үү? Өөрийн биеийн бүхий л хэсэгтээ хүрч үзэхэд ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Тэгэхээр бэртэл ч бас аваагүй байх нь ээ. Тэр яагаад намайг амьд үлдээсэн юм бол? Алах шалтгаан байхгүй ч амьд үлдээх шалтгаан бол бүр байхгүй шүү дээ. Аан үгүй юм байна. Намайг алах шалтгаан түүнд байсан шүү дээ. Би түүнд ядаргаатай санагдсан гэсэн. Тийм байхад тэр намайг аврах ёсгүй. Эсвэл өөр нэг хүн ирээд намайг аварсан юм болов уу? Гэхдээ тийм ойд хүн байх нь юу л бол?

Түлхүүр эргэх чимээ гаран өрөөнд хэн нэгэн орж ирэхэд л хаалга руу харвал дундаж насны хүйтэн царайтай эмэгтэй зогсон над руу харж байх аж.

Энэ хүн хэн билээ? Намайг аварсан юм болов уу? Сайн хүн шиг санагдахгүй л байна. Үнэхээр намайг аварсан бол ийм зоорь шиг газар байлгахгүй байсан байх.
"У-.." үг хэлэх гэсэн ч хэлж чадсангүй. Одоо л анзаарлаа миний ам аймшигтай их цангаж байна. Түүнийг хэн гэдгийг мөн ямар зорилготой байгааг мэдэх хэрэгтэй тул өөрийгөө хүчлэн байж нэг өгүүлбэр үүсгэв.

  "У.ус ус өгөөч" гэж хэлэн түүн рүү хархад тэр намайг ингэж хэлэхийг мэдэж байсан мэт ардаа зогсох том биетэй эрээс савтай ус аван над руу шидэв. Ам минь үнэхээр цангаж байсан учраас өгсөн усыг нь хурдхан задлан хэдэн балгалтаар л усны савыг хоосолчхов. Цангаагаа тайлсны дараа л эрүүл ухаан маань орж ирэв үү? гэлтэй тэр эмэгтэй рүү дахин хархад ард нь том биетэй хамгаалагч маягийн хоёр хүн зогсоно.

"Та хэн бэ? Би хаана байнаа?" гэсээр асуухад тэр
Ххх "Миний хэн гэдгийг мэдэх шаардлага чамд байхгүй байх. Бас энэ тийм ч таатай газар биш. Гэхдээ чи намайг дагаад явбал эндхийг хаанах гэдгийг мэдэж болно" гэхэд нь өөр зүйлс асуухыг хүсэх ч амаа хамхиж явсан нь надад өлзийтэй гэж зөн совин минь надад хэлээд байсан учраас зүгээр л босон өрөөнөөс гаран түүнийг дагаж явлаа.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now