Ухаан алдчихсан уу? Түүнтэй учирснаас хойш энэ бараг л миний амьдралын нэг хэсэг болчихож дээ.
Нүдээ нээн эргэн тойрноо харвал дөнгөж л нар мандсан уу? гэмээр тэнгэр сэргэг харагдах аж.
Би хаана байнаа? Эргэн тойрон дох зүйлс яг л хөдөө тосгонд байдаг байшин шиг дээр үеийн хийцтэй ч том байшин байна. Цонх руу харвал үнэхээр л ямар ч том барилга утаа харагдсангүй. Зөвхөн цэлмэг тэнгэр болон гадна буй нохой бас....
Крис намайг ухаан алдуулсан бас тэрний хажууд Бэкхён Чанёол хоёр байсан болохоор нээх сүртэй айсангүй. Хүнийг найзаар нь шинж гэдэг байхаа. Би ЕХО бүлгэмийг тийм ч муу гэж бодохгүй байна. Зарим нэг хийдэг зүйлсээс нь гадна шүү дээ.
Ямартай ч байгаа газраа судлах хэрэгтэй бас өлсөж байсан учир өрөөнөөс гаран гал тогоог нь хайсаар явтал нэг хүн толгойгоо барин буйдан дээр сууж байх нь харагдав.
Тэр миний хөлийн чимээнээр над руу хархад нь л хэн гэдгийг нь мэдлээ Жүнмён.
Бид хэсэг ширтэлцсэний эцэст яг юу гэж хэлэх юу хийхээ мэдэхгүй байсан ч тодорхой зүйлс асуухаар шийдэн
Би: "Бид хаана байгаа юм?" гэж арай ядан хэлвэл
Жүнмён: Мэдэхгүй.
Түүнээс өөр юм асууж зүрхэлсэнгүй. Сүүлд бид ямар байдалтай уулзалдлаа даа.
Хачин уур амьсгалыг эвдэн ард байсан зурагт гэнэт асан ажиллаж эхэллээ. Гайхан эргэж харвал ехо байх аж.
Кай: "Гайхсан уу? Энд яг ямар чөтгөрөө хийж яваагаа мэдэхгүй байна уу? Хха угаасаа тэгэх ёстой л доо" гэж инээхэд нь Минсок түүнийг нударсаар
Минсок: "Гол яриандаа орцгооё. Та хоёрын энд байгаа гол шалтгаан нь нууц. Гэхдээ та хоёр энд сар цугтаа амьдрах ёстой. Нэг нь өөр тийшээ явна гэвэл та нар хэзээ ч энэ жижиг тосгоноос явж чадахгүй л болов уу? Бид та хоёрыг энд суурилуулсан маш олон жижиг камеруудаар харж байх болно. Бас Сухогийн карт шүүгээн дотор байгаа учраас тэрийгээ ашиглаад аргаа олоод амьдраарай." гэсээр алга болчихов.
Жүнмён: Новш.
Тэднийг яагаад ингэж байгааг би сайн ойлгож байна. Тэд биднийг л бодож ийм зүйл хийж байгаа байх. Бас гол зорилго нь Жүнмёний галзуурлыг эцэслэх.
Энэ миний боломж байж болох юм. Түүнтэй хамт нэг сар байна гэдэг юу ч болж мэднэ гэсэн үг.
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanfictionБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх