Чанёолтой хэрэлдсээр байгаад эцэст нь би ялагдан одоо хаалга онгойлгохоор явж байна. Үнэхээр түүний хэлснээр Жүнмён байвал яах вэ? Гэхдээ мэдээж үгүй л байх л даа.
Ямартай ч хаалгаа онгойлгохоос өмнө сурсан зангаараа
Би "ХЭН БЭ?" гэхэд хариу байсангүй.
Би үнэхээр сонин хүн л дээ. Бага байхаасаа л хаалгаа тайлж өгөхөөс өмнө хэн бэ? гэж асуудаг мөртлөө танихгүй хүний хоолой би байна гэхэд нь хэн байдаг билээ гээд л онгойлгоод өгчихдөг байсан. Хүн дуугарахгүй байсан ч шууд л хаалгаа онгойлгочихдог. Яах гэж ч хэн бэ? гэж асуудаг юм байгаан үүнийг зөвхөн бурхан л мэднэ байх даа.
Хэн нэгэн дуугараагүй ч хаалгаа зөөлөн нээж харвал ёстой төсөөлөөгүй хүн гадаа зогсож байв. Мэдсэн юм аа. Тэр над руу гайхан харж байгаад
Бэкхён "Хэн бэ?"
Би "Өөрөө хаалга тогшсон биз дээ? Тэгсэн байж хэн бэ гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэгээд ч өөрөө тийм богино ой санамжтай юм уу хаашаа юм. Казино дотор та нарын мөрий болсон хүн байна"
Тэр нэг л санаж өгөхгүй байгаа бололтой хэсэг бодож байгаад санасан бололтой
Бэкхён "Аан тэр эмэгтэй байх нь ээ. Чи энд юу хийж байгаа юм. Чанёол чамайг авсан биз дээ?"
Би " Тэгээд л энд зогсож байгаа юм шүү!" гэхэд тэр над руу муухай харан
Бэкхён "Алив холд" гэсээр Чанёолын өрөө рүү явахад нь дагаад түүний өрөө рүү орлоо.
Бэкхён " Энэ яагаад амьд тэгээд бүр танай гэрт эв эрүүл сав саруул байж байгаа юм?" гэсээр над руу хуруугаараа заана.
Би " Амьд эрүүл саруул байвал сайн л биз дээ"
Бэкхён " Өө за бүр цор цор хийгээд л. Пак Чанёол тэр яагаад энд байгаа юм тайлбарла"
Чанёол " Хүн алмааргүй байсан юм аа" гэхэд түүний нүд томрон
Бэкхён " ХӨӨХ гайхалтай. Ариун чих маань юу сонсчхов оо? Чи цагийн өмнө юу хийсэн болохоо мартчихаа юу?"
Чанёол "тэнэг амьтан. Чи гарч бай" гэсээр над руу харна.
Угаасаа гарсан ч яриаг нь сонсчих болохоор асуудалгүй худлаа бухимдсан дүр эсгэн хаалгыг нь хаагаад хөлөө чанга дэвслэн шат хүртэл явж байгаад буцан зөөлөн алхаж ирээд хаалганд нь чихээ наав.
Сайн байна үнэхээр сайн сонсогдож байна. Сонсвоос Чанёолын бүдүүн хоолой болон тахиа шиг хоолойтой Бэкхёний хоолойг танихад үнэхээр амархан байв.
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanfictionБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх