Ажлаасаа гарчихсан найз нөхөд гэдэг хүмүүс маань Бусанд байгаа энд яриа нийлээд суух хүмүүс байхгүй хийх зүйл ч байхгүй учраас гэр лүүгээ буцдаг юм уу даа.
Ахх гэр лүүгээ буцаж болохгүй юм байна аа. Буцаад оччихвол ажил чинь яасан юм гээд баахан юм шалгаагаад унана.
Би одоо яах вэ?
Одоо удахгүй мөнгө дуусаад идэх юм ч үгүй, байр ч үгүй болох юм биш байгаа.
Ингэж болохгүй ээ. Цагийн ажил олж хийх хэрэгтэй.
Сонин, зар мэтээс ажлын зар хайж байгаад кафед ажиллах зөөгч хайж байгааг харав. Цалин нь ч дажгүй юм. Дажгүйгээс илүү ч байж магадгүй. Ямар кафе гэхээрээ ийм их цалин ганц зөөгчдөө өгдөг байнаа. Муухан цагдаагаас л дээр цалин байна.
Түргэхэн шиг заран дээр байгаа дугаарыг нь хийн залгахад нэг настай эмэгтэй авав
Хх: Байна уу? ХХХХХХ кафе сонсож байна.
Би: Сайн байна уу? Би зарын дагуу ярьж байгаа юм л даа.
Хх: Аан тийм байх нь ээ. Манай ажилтан дараа долоо хоногт гарах юм. Тэгвэл чи энэ долоо хоногтоо өнжөөд дараа долоо хоногт хүрээд ирэх үү?
Би: "Мэдээж бололгүй яахав. Баярлалаа" гэж хэлэн утсаа тасаллаа. Ярих гэснээ ярьчихдаг хүн бололтой. Энэ яриа хэдэн секунд л үргэлжилсэн байх. Инээдтэй ч юм шиг.
Нээрэн л би азтай байна шүү! Анхны оролдлогоороо үнэхээр сайн цалинтай ажилтай болчихдог.
Энэ долоо хоногт ирээд хэрэггүй гэсэн болхоор гэртээ л байж байя даа гэж бодон зурагтаа үзэх гэж байтал утас дуугаран харвал дарга залгаж байв. Санаа алдан утсаа авбал
Дарга: ЯАА НА СОЮУН чи чинь галзуурчхаа юу? Юун ажлаас гарах халагдах өргөдлөө илгээмжээр явуулчихсан. Чи надаар тоглоом хийхийг хүсээ юу?
Би: Үгүй ээ дарга аа.
Дарга: Удаан алга болж болчихоод гэнэт гарж ирэхдээ ажлаас гарна гэнэ шүү! Чамд багынхан чинь санаа зовж чамайг энэ Сөүлээр нэг хайж байхад чи ингэж байгаа юм уу? Тэр гэмт хэрэгтэн чамайг сүрдүүлээ юу?
Би: Үгүй ээ даргаа.
Дарга: Тэр өдөр яг юу болсон юм?
Би: Юу ч болоогүй ээ дарга аа. Намайг дотор ороход хэн ч байгаагүй тоглоом байсан юм шиг байна лээ. Тэгээд надад хувийн шалтгаан гараад хэд хоног Бусан яваад ирсэн юм.
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanfictionБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх