Гэртээ ирээд бас түүнийг нууцаар дагаж явсаар 3 долоо хоног өнгөрчээ. Нууцаар дагасаар байгаад сүүлдээ мэргэжлийн юм шиг л болчихож. Өөрийгөө сталкер шиг л мэдрээд байдаг боллоо шүү.
Сүүлийн 3 долоо хоногийн байдлаар эхний долоо хоногт тэр жижиг байшингаас бүр толгойгоо ч цухуйлгаагүй болохоор санаа зовоод Шиүмин ахад хэлсэн. Миний бодлоор Ехо дундаас арай хүн шиг эрүүл нь тэр. Эцсийн эцэст энэ бүхэн түүнийг хамгаалахын тулд байсан болохоор надад харамсах зүйл алга. Харамсах зүйл алга...
Тэрний төлөө л гэвэл юу ч хийсэн хамаагүй учраас иймхэн холын зайг тэвчих хэрэгтэй.
Хар өмд, хар цамц, хар маск зүүн түүнийг юу хийж байгааг шалгахаар гарлаа. Ерөнхийдөө түүнийг дагаад байгаа минь хэдхэн шалтгаантай
1- Тэр дахиад л галзуурч хүн алж эхлэх вий гэж зайлсхийснийх
2- Зүгээр л түүнийг хармаар байсан юм.Би яаж тэр үед түүнээс зугтах шийдвэр гаргаснаа ойлгохгүй юм. Одоо бол надад түүнийг хэдэн секунд л харахгүй байх нь дотрыг минь урж байна.
Эхний долоо хоногт машинтай явсан ч одоо сэрэмжлэх хэрэгтэй. Тэр одоо Сөүлд байна. Надад машин шаардлагагүй. Бас машинтай хамаагүй яваад байвал дарга гэж чөтгөр мэдэх боломжтой мөн Жүнмён ч миний машиныг танина. Тиймээс энэ нь илүү дээр.
Чихэвчээ зүүн алхсаар Жүнмёний гэрийн гадаа ирлээ. Тэр хоолоо идэж байгаа болов уу?
Нээрээ тийм шүү дээ. Тэр гэрээсээ гардаггүй. Би зүгээр л өдөржин түүний цонхыг ширтдэг.
Заза хэлснээ буцаая.
Тэр хаашаа явах гэж байгаа юм бол? Арай нөгөө агуулах руу юм биш биз дээ? Болохгүй ээ.
Тэр энэ олон хоногийн дараа л нэг юм царайгаа харуулж байгаа учир хэсэг самгардсан ч түүн рүү сайн харвал жаахан турчихсан бас нүднийх нь доор хөх зураас татчихаж.
Ямартай ч сэтгэл хөдлөлөө даран түүний араас зөөлөн дагаж явбал .... новш гэж би яагаад үүнийг бодоогүй юм бэ? Түүнийг дагах гэж байгаа бол машин хамгийн хэрэгтэй. Тэр одоо машиндаа суучихлаа. Гайхалтай.
Зүгээр дээ. Амьд хүн аргатай гэдэг байх аа. Такси барихад л болно.
Хурдхан шиг гүйсээр замын хажуухнаас такси барин суулаа.
Жолооч: Хаашаа явах вэ?
Би: Ахаа энэ урд харагдаж байгаа хар машиныг алдалгүй дагаад яваарай.
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanfictionБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх