End

2.4K 185 14
                                    

Өчигдөр түүнийг над руу яаж харж байсан яаж өөр эмэгтэйг өмгөөлж байсныг нь бодохоор юу ч хийх хүсэл алга болон захирлаас чөлөө аван хэвтсээр байтал орой болжээ.

Буруу байна. Бүх зүйл буруу байна. Би яагаад нэг ч зүйл зөв хийж чаддаггүй юм бэ?

Чимээгүй орчныг утасны дуу таслахад удаан хөдлөн очсоор нэрийг нь харалгүй авч орхивол

Жимин: "ЯАААА ПАК СОЮУН." хэмээн хашхирахад нь чихнээсээ утсаа холдуулан буцан наасаар

Би: Яа үхсэндээ үхэх гэж байгаа ямаа шиг орилоод байгаа юм? Чамтай чамгүй би энд хэцүү байна.

Жимин: Чи яаж намайг тэр газарт ганцааранг минь орхиод явж чадав аа?

Би: Өө мартчихсан байна шд. Тэгээд чи зүгээр үү?

Жимин: ЗҮГЭЭР ҮҮ ГЭНЭ ЭЭ? БИ ЭНД ХАМАГ МӨНГӨӨ АЛДЧИХААД СУУЖ БАЙНА.

Би: "Битгий орлиод бай! Наад хоолойныхоо асуудлыг шийдчихээд яриарай." гэсээр утсаа салгалаа.

Ахх яагаад Жиминийг мартчихав аа? Тэр үеийн сэтгэл хөдлөлөөсөө болоод тэрнийг санаагүй бололтой.

Утсаа салгаад тийм ч удаагүй байхад дахин дуудлага ирэхэд нь шүүрч аван чихэн дээрээ тависаар

Би: БАС ЯАВ?

Ххх: "Уучлаарай?" гэхэд нь утсаа чихнээсээ салган гайхан харвал Жүнмён ий дугаар байлаа. Ахх дахиж нэрийг нь харахгүй хэзээ ч утсаа авж байхгүй ээ. Гэхдээ энэ хоолой?

Ххх: Та энэ утасны эзний эхнэр нь биш юм уу?

Би: Ю.юу?

Ххх: Таны дугаарыг хайрт эхнэр гээд хадгалчихсан байсан болохоор л...Энэ хүн тасраад уначихсан байна. Та ххх энэ клубд хүрээд ирэхгүй биз?

Хайрт эхнэр гэнэ шүү! Хайртай юм бол өчигдөр яасан болж таарч байна?

Ххх: "Та ирэх үү?" гэхэд нь санаа алдан

Би: Ойлголоо одоо очлоо.









Хэлсэн газарт нь орж ирэн харвал нэг ширээн дээр Жүнмён тасраад уначихсан байж байлаа. Тэр эмэгтэйтэйгээ байгаагүй юм байх даа?

Түүний зүг алхан очвол цаанаас зөөгчийн хувцас өмссөн эрэгтэй ирэн

Ххх: Та энэ хүний эхнэр нь үү?

Би: Айн? А.аан юу тийм ээ. Нөхрөө аваад явж болно биз дээ?

Ххх: "Мэдээж хадагтай." гэсээр цааш яваад өгөв.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now