Баярлах, гайхах, гуниглах, гомдох, догдлох, айх мэдрэмж мэдрэгдэн юу хийхээ мэдэхгүй байрандаа гацсан мэт л зогсоно. Угаасаа өөр юу хийх ёстой гэж? Түүн дээр очиж санасан гэдгээ илэрхийлэн тэврэх үү? Эсвэл түүнээс зугтаан өрөө рүүгээ явах ёстой юу? Намайг үхээгүй байгааг мэдээд нэг мөсөн зүйл дуусгах гэж ирсэн юм болов уу?
Жүнмён " Тэгээд энд байх хугацаандаа хэр байв даа? Чанёол чамд гар хүрээгүй бололтой"
Би " Ч. Чи энд юу хийж б.байгаа юм?"
Жүнмён " Харин л дээ?"
Би " Чанёол, Бэкхён хоёр хаана байна?" гэхэд тэр над руу бага багаар ойртож эхлэв.
Жүнмён " Яасан? Тэд чамд таалагдаа юу?" гэж хэлэхдээ намайг хананд шахан гарах гарцгүй болгож байлаа.
Нэгэнт л тэрнээс зугтааж чадахгүй гэдгээ мэдээд дэмий л доош харж байв.
Жүмён " Алив ээ надад хариул л даа. Тэд чамд таалагдаа юу?" гэсээр эрүүг минь өргөв. Галзуурахад ганц хуруунаас ч бага зай надад дутуу байлаа. Тэрний нүүр миний нүүрнээс 5 см ын л хол байв. Тэрний амьсгал надад мэдрэгдэж байна.
Би " Т.тийм.мээ на надад тэд таалагдсан"
Жүнмён " Тэгвэл тэднийг би алчих уу?" гэсээр инээмсэглэнэ.
Би " үгүй ээ чи чадахгүй тэд чиний найзууд"
Жүнмён " Үгүй ээ би чадна. Яагаад тэд надаас айж би тэднийг ахалдаг гэж бодож байна?"
Би " Надаас холд"
Жүнмён "Оролд л доо" гэхэд нь түүнийг түлхэх гэж оролдсон ч бүтсэнгүй.
Жүнмён " сайхан оролдлого байлаа" гэсээр над руу ойртсоор бидний хоорондох 3 см алга болж мм ийн зай ч үлдсэнгүй.
Тэр намайг үнсчихлээ. Тайван бас зөөлнөөр. Хэзээ ч салж хагацамгүй мэдрэмж биеэр минь тархсан ч түүнд хариу үйлдэл үзүүлээгүй ч түлхсэнгүй. Учир нь би одоо ч түүнд гомдсон хэвээрээ байгаа мөн тэрний гэнэтийн үнсэлтэнд цочирдсон хэрэг л дээ.
Тэр надаас үнэсэлтээ салган
Жүнмён " Надтай хамт яв"
Би " Хүсэхгүй байна" гэхэд тэр намайг тулсан гараа сулруулахад нь түүнээс мултран гарч чадлаа.
Би " Ким Жүнмён би чамайг хайрлахаа больсон. Чи намайг маш олон удаа үгээрээ ч үйлдлээрээ ч алсан. Чиний намайг шатаах гэдэг өдөр чинь л би чамайг сэтгэлээсээ чөлөөлсөн. Тийм болохоор гуйя дахиж миний амьдралд битгий оролц" гэж өөрийн хэлэхийг хүсээгүй зүрх өвтгөм худал үгсүүдийг чулуудчихаад өрөө рүү гээ гүйн орж хаалгаа цоожлов.
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanficБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх