14

1.7K 132 8
                                    

Тэр зүгээр л солиорсон. Түүнийг орхиж явах тэр өдөр ийм зүйл болно гэдгийг мэдсэн бол хэзээ ч явахгүй байсан юм. Бүгд миний л буруу.

Жүнмён: "СОЮУН ЧИ НААД ӨРӨӨНӨӨСӨӨ ГАРАХГҮЙ ЮМ УУ?" гэх түүний дуугаар ухаан орон угаалгын өрөөнөөс гарч ирэн цаг харвал энэ өрөөнд би аль хэдийн 3 цаг зогсчихжээ.

Жүнмён: Өнөө орой би ирэхгүй байх. Чамайг цоожилж явах болохоор хэрэгтэй юм байвал эртхэн хэлээрэй.

Хаачих гэж байгаа нь ойлгомжтой.

Би: Дахиад л өнөөх бохир ажлаа хийхээр явж байна уу?

Жүнмён: Чи мэдэх шаардлагагүй.

Би: Энэ хүүхдийн тоглоом шиг зүйлээ хэзээ зогсоох гэж байна? Хэдий болтол намайг энд хорих гэсэн юм?

Жүнмён: Хонгор минь битгий ийм зүйл ярь, чи бид хоёр аз жаргалтай л байна шүү дээ.

Жүнмён ухаантай ч тэр намайг цагдаа гэдгийг мартсан бололтой. Сая нойлд байхдаа олсон нойрсуулах эмийг задлан яаж түүнд өгөх талаар бодно. Энэ төрөл нь өнгө гаргадаг болохоор хоол эсвэл өөр ямар нэгэн эд зүйлтэй холилдвол шууд л мэдэгдэнэ тиймээс надад ганц л арга байна. Энэ аргыг кино үзэж байх даа олсон юм.

Задалсан эмээ амандаа хийсээр аажуухан алхсаар түүний сууж буй буйдан луу очин өвөр дээр нь гаран суувал тэр над руу гайхан харж байлаа. Түүний хүзүүнээс нь тэвэрсээр толгойгоо зөөлөн явуулан уруулаа түүний уруултай нийлүүлэхэд тэр дуртай хүлээн авч амаа ангайхад нь өөрт байгаа эмээ түүний амруу оруулахад түүний нүд томрон нойрсуулах эмийг гаргах гэхэд нь уруулаа салгалгүй түгжсэнд аргагүйн эрхэнд тэр эмийг залгив. Энэ их хүчтэй эм тул тэр хэдэн секундын дараа гэхэд л гүн нойрондоо автах ёстой. Гэхдээ тийм ч удаан барихгүй байх.

Хангалттай гэж үзэн уруулаа түүнээс салгавал тэр дуниартсан нүдээр над руу харан зөөлөн инээн

Жүнмён: "Одоо чи юу хийх гэж байна? Надаас яваад холын хол нуугдах уу?" гэхэд нь түүнийхээ толгойг илэн зөөлөн хацар дээр нь үнэсэхэд эм үйлчилж байгаа бололтой тэр унтаад өгөв.

Яг үнэндээ би ийм үнэсэлт хийхийг маш их хүсэж байсан юм.

Санаа алдсаар түүний унтаж буй сахиусан тэнгэр шиг төрхийг нь ажиглан буйдан дээр нь хэвтүүлж тавиад дахин хацар дээр нь үнэсэн үсийг нь илсээр одоо яах ёстойгоо бодов.

Тэр намайг энд байлгах хугацаандаа орой болгон хаа нэг тийшээгээ явдаг байсан. Аллагаа хийхийн тулд. Учир нь маргааш өглөө нь угаалгын машин дахь түүний хувцсыг харвал зарим хэсэгт нь цусны толбо үлдчихсэн байдаг.

MONSTER [Дууссан]Where stories live. Discover now