Цэвэр агаар. Амьтдын чимээ. Зөөлөн ч хүйтэн салхи. Би хаана байна аа? гэж бодсоор бага багаар нүдээ нээн харвал энд тэндгүй өндөр модод цэлмэг тэнгэр нүдэнд үзэгдэнэ. Би ойд байгаа хэрэг үү? Яаж энд ирчхэв? Сүүлд юу боллоо? Хамгийн гол нь би яагаад энд хүлүүл чихсэн байдаг билээ? Нээрээ тийм Жүнмён. Тэр л намайг энд авчирсан байх гэсэн таамаглал дэвшүүлсээр эргэн тойрноо ажиглан харвал хүн байгаа шинж алга.
"ЖҮМЁН ЧИ ЭНД БАЙНА УУ?" гэж чанга орилоход миний хоолой ойд цуурайтана. Ямартай ч энэ хүлээснээс мултрах хэрэгтэй гэсэн бодол төрөн хүчтэй хөдлөн сулархыг хичээсэн ч бугуйг минь ч бас хүлчихсэн байсан учир олигтой өөрчлөлт гарсангүй. Тэр яагаад намайг ойд орхисон юм бол? Энд байлгаж байгаад өлсгөж алхаар шийдсэн юм болов уу? Энэ ойд чоно, могой зэргийн аюултай амьтад байгаа болов уу? гэж бодоход л аймар санагдан уйлах гээд байсан учир өөрийгөө зоригжуулан дуу дуулахаар эхлүүлсэн ч гэдэс дуугаран энэ бүхнийг зогсоолоо.
"Муу новш чинь үнэхээр намайг алхаар шийджээ гэхдээ ядаж жаахан хоол үлдээчхэж болохгүй байсан юм байхдаа" гэж үглэсээр багынхан нь түүнийг олно гэсэн найдвартай зүгээр л чимээгүй өөрт юу тохиолдохыг ажиглан суусаар нэг л мэдэхэд унтаад өгөв.***
Ямар нэгэн зүйлийн чимээнээр сэрвэл гадаа аль хэдийн харанхуй болжээ. Мөн хэн нэгэн энд тэндгүй ус шиг зүйл цацаж байв. Хэн нэгэн гэж мэдээж Жүнмён.
"Жүнмён" хэмээн зөөлөн түүнийг дуудахад тэр хийж байсан ажлаа зогсоож наашаа эргэж харан
Жүнмён " ашгүй сэрчихлээ. Энэ бүгдийг ганцаараа харах нь гэж айж байлаа шүү" гэсээр гэрэл цацруулам инээдээ тодруулахыг нь хангалттай харж чадаж байлаа.
"Юу яриад байгаа юм? Бид юуг харана гэж? Чи яагаад намайг хүлчихсэн юм? Бас.." хэмээн дуусашгүй асуултуудаа тавьж байхад тэр надад ойртон хуруугаа уруулан дээр минь тавин
"чшш чимээгүй чи хэтэрхий их ярьж байна" гэхэд нь л анзаарлаа энэ хавиар дүүрэн бензин үнэртэж байна. Бензинээр юу хийж болдог билээ? Түлшээ дүүргэх эсвэл...Арай арай тэр намайг шатаах гэж байгаа юм уу? Түрүүний цацаад байсан зүйл нь бензин гэж үү? гэж бодох төдийд л бие минь чичирч эхлэв.
"Чи чи н-намайг шатаах гэж байгаа юм уу?" гэхэд тэр их л гайхсан бололтой харснаа
Жүнмён "Юу вэ? Мэдээгүй байсан юм уу?" гэсээр намайг шоолох мэт инээх нь үнэхээр таалагдсангүй. Миний амьдрал ингэж өрөвдөлтэйгөөр дуусах байсан юм гэж үү? Би хайртай хүндээ алуулах байсан юм уу? Болохгүй ээ яасан ч ийм новшийн төгсгөлтэй байж болохгүй. Өөрийгөө ингээд үхнэ гэж бодсон чинь айдас биш улам зориг ургаад гараад ирэв. Би ийм л хүн хэрэгтэй үедээ зоригоо гаргадаг ч хэрэггүй үедээ түүнийгээ нуудаг. Угаасаа тэр юм нь энгийн үед гарч ирдэггүй.
"ЯАААА КИМ ЖҮНМЁН" гэж чангаар түүнийг дуудахад тэр инээхээ болин над руу харана
" чи яагаад ингээд байгаа юм? Чи яагаад ийм хүн болчихсон юм бэ? Бусад чиний алсан хохирогчид болон би чамд ямар буруу зүйл хийсэн юм"Жүнмён "Чи зүгээр л анхнаасаа үхэх ёстой байсан юм. Ядаргаатай тэнэг *л*гчин. Хэрвээ чи тэр өдөр зугтаагүй байсан бол өдийд энд ингээд амьд байж байхгүй байсан. Удаан амьд явуулж өгсөн надад чи талархах ёстой биш гэж үү? Надад хайртай хайртай гээд үхэн хатан гүйдэг байсан биз дээ. Чамайг би алж өгөх гэж байхад зүгээр баяртайгаар хүлээгээд авч болохгүй байна уу?" гэх сэтгэл эмзэглүүлэм үг над руу юу ч болоогүй мэт хаяхад өөрийгөө барихыг хүссэн ч чадалгүй зангирсан хоолойгоор
"Талархах гэсэн үү? Тэгэе ээ. Чи хүсэж байвал Ким Жүнмён чамд баярлалаа. Бас чамд хайртай гэж араас чинь зууралддаг байсан үед чамд ядаргаатай санагддаг гэдгийг мэддэг байсан ч тийм үзэн ядмаар байсан гэдгийг нь мэдэлгүй өдий хүрч. Уучлаарай. Би чамд хэлж байсан санаж байна уу? Чи жаргалтай байна гэвэл би юуг ч хийхэд бэлэн байна гэж хэлж байсныг? Гэхдээ юу гээч энэ бүх хугацаанд ингэж хэлчхээд нэг ч удаа чамайг жаргалтай байлгаж өгөөгүйг минь уучлаарай. Харин одоо чи намайг үхэхэд жаргалтай болно гэж бодож байвал хүссэн бүгдээ хий дээ. Би жаргалтай байх болно. Чиний хамгийн анхны алуулахыг зөвшөөрсөн хохирогч чинь болж өгье. Бас чиний үзэн яддаг залхуутай тэр сэтгэлийг ч бүр мөсөн устгаж өгье. Болж байна уу? Би чамайг хайрлахаа зогсооё. Ингэж чиний санаа амрах юм бол би энэ бүгдийг хийж өгье" гэж хэлэн нулимстай нүдээр түүн рүү ширтэхэд тэр галзуу юм шиг л инээж эхэллээ.
Жүнмён "Ийм болохоор чинь л би чамайг үзэн яддаг юм. Ийм болохоор" гэсээр хармаанаасаа тамхи гаргаж ирэн асаах гэхэд нь
"Т.түр хүлээ" гэж хэлэн түүн рүү хархад тэр ёжтой инээн
"хэлэх зүйл үлдээ юу?""наашаа ойртооч гуйж байна миний эхний бөгөөд сүүлчийн хүсэл" хэмээн түүн рүү итгэл тээн харвал тэр
" за яахав. Би сайхан ааштай байгаа учраас хүслээр чинь болог" гэсээр доош явган суун дараагийн үйлдлийг минь хүлээнэ.
"ойрт гуйя илүү" гэхэд тэр над руу ойртож ирэн бидний нүүрний хооронд ердөө 3см ийн зайл үлдэв. Тиймээ зориглосон л бол дуусгах хэрэгтэй тийм биз дээ. Дараа нь битгий намайг мулгуу тэнэг гэж загинаарай. Би зүгээр л түүнд галзууртлаа дурласан нэгэн. Аажим аажмаар дөхвөл түүний хамар миний хамартай шүргэлцэж байв. Түүний амьсгал надад мэдрэгдэж эхлэхэд би зөөлөн ойртсоор хацар дээр нь үнслээ. Уруул байж болох ч би үүнд тийм ч зоригтой биш бололтой. Сайхан мэдрэмж төрж байна. Зүрх минь хүчтэй цохилж одоо үхсэн ч хамаагүй мэт мэдрэгдэнэ. Удаанаар түүнээс холдон түүнийг над руу яаж жигшиж харж байгааг нь бодон доош харан итгэлгүйхэн сул хоолойгоор
" намайг дахиад уучлаарай. Тэгвэл одоо эхэл дээ" гэхэд тэр хэсэг байрандаа сууж байгаад босон тамхиа асаан сорж эхлэв. Тэгээд л болчихсон. Гурван соролтын дараа тэр тамхиа шидэхэд намайг тойрон гал авалзаж эхлэсэн юм. Би амласандаа хүрэх ёстой биз дээ. Тиймээс амнаасаа үг унагалгүй түүнийг ширтсээр тэр том тойргоор бензинээ цацсан учраас гал надад хүрэхээс өмнө хортой утаанд ухаан минь балартаж эхлэлээ. Ингээд л би үхчих шиг боллоо. Тийм үү?
YOU ARE READING
MONSTER [Дууссан]
FanficБи бол цагдаа тэр бол гэмт хэрэгтэн өөр зүйл хэлээд хэрэггүй байх