1.Зургын хэрэгсэл

12 4 2
                                    


"Хэн нэгэн нь тусал л даа. Түргэн дууд л даа. Ээжээ, битгий нүдээ аниарай гуйя, битгий"

Нэгэн охин ширүүн бороотой шөнө замын хажууд ээжийгээ энгэртээ тэврэн аврал ирэн хашхирна. Гэвч тэр ухаан мэдрэлгүй хашхирч байгаа учир ээжийгээ аль хэдийн амьсгал хураасан гэдгийг мэдсэнгүй.

Амьдралд хүнд хатуу бүхнийг туулсан хүнийг диваажинд очих цаг нь болсон гээд аваад явчихдаг юм болов уу?

Эсвэл энд хэтэрхий их хүнд тусалж сайхан бүхнийг хийсэн учир үхэл атаархсан юм болов уу?

Мэдэх юм алга.

•••Миний тадаас•••

"Кёнжи~ Одоо тайвшир л даа" гэсээр Мүнён нурууг минь товшив. Арга ч үгүй биздээ. Ямар ээжийг минь авчрах чадалтай ч биш нурууг миинь тогшихоос өөр юуг хийнэ гэж.

" Яаж? Яаж тайван байх юм? Надад үлдсэн ганц нандин хүн минь байсан шүү дээ" гэсээр улам л ихэр татан уйлна.

'Цаг хугацаа яагаад ийм харгис юм бэ? Цаг хугацаа өнгөрөх тусам миний гэсэн бүх юмс алга болж байна. Өмнө нь дүүг минь бас аавыг минь аваад явчихсан биздээ. Тэд нар минь таньд багадсан юм уу? Эсвэл тэд нар надад хэтэрхий гоёдох эрдэнэс юм уу? Яагаад заавал би гэж? ...Гэхдээ надад нэг эрдэнэ минь байгаа. Тэр бол миний эгч...'

•••10 хоногын дараа•••

Өглөө сэрүүлгийн дуугаар аажуухан өндийн босоод өрөөнийхөө буланд байдаг дугуй тольны тусгал өөрийгөө харав.

Шөнөжингөө уйлснаас болж нүд хавдаж, босох болгондоо инээмсэглэдэг байсан уруул минь хатан хорчийж, торомгор алаг нүдэн доогуур хар зураас татсах байв. Арга ч үгүй биз. Ээжийн ажил явдлаас хойш шөнө болгон уйлсан.

Өглөө босоход гэрээр дүүрэн үнэртдэг байсан хоолны үнэр, , "сайхан амарсан уу?" гэдэг асуулт, намайг босгох гээд зогсож байдаг байсан ээжийгээ үгүйлэн дахиад л нулимс цийлэгэнэв.

Нэг тусал нулимс унагачхаад орноосоо аажмаар өндийн босоод угаалгын өрөө рүү орон өөрийгөө бага зэрэг янзлав. Янзалсан ч гэж зүгээр л нүүр гараа угаасан төдий.

Угаалгын өрөөнөөс гараад буцаж өөрийнхөө өрөөнд ороод хувцсаа өмсөв.

Тийм гоё ч биш, муухай ч биш. Энгийн л нэг урт хормойтой юбка бас подволк өмсөв.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 16, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝙿𝚊𝚒𝚗𝚝𝚎𝚛 𝙾𝚛 𝙺𝚒𝚕𝚕𝚎𝚛 /𝐽𝑗𝑘/Where stories live. Discover now