Өглөө бүхэн яг өмнөх шигээ эхлэж өдөр бүр яг л урьдых шигээ өнгөрч орой бүр байдгаараа л дуусах миний хэвийн эмчилгээний ганцаардмал өдрүүд маань өнөөдрөөр дуусч байна.
Намайг И Сүри гэдэг. 18н настай. Би өнгөт сохор. Бага байхдаа гэр бүлийнхэнтэйгээ осолд орж тархины бэртэл авч хараагүй болохоос наагуур өнгөрч өнгөт сохорсон . 15н жилийн өмнөх энэ осол хорвоо ертөцийн бүх өнгийг харж байсан нүдийг минь хоёрхон өнгөөр харах тавьлантай болгосон. Би осолд орохоосоо өмнө бүх өнгийг ялгадаг бүр миний хамгийн дуртай өнгө цэнхэр өнгө байсан.
Тэр нэгэн өдөр аав ээжтэйгээ далайн эрэг рүү аялахаар явцгаасан. Хамтдаа далайн эргээр гүйлдээд л далайн давлагаанд түрэгдэж , нарны тусах туяанд инээлдэж их жаргалтай байсан. Далайн гайхалтай өнгө л намайг энэ өнгөнд дуртай болгосон байх.
Нар жаргаж бид буцах болоход аав минь санамсаргүй алдаанаас аймшигтай том осол хийж бид ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.
Миний тархины бэртэл маш хүнд байсан тул хараанд минь нөлөөлж би өнгөт сохор болж аав ээжийн минь бэртэл хүнд ч гэсэн эдгэцгээсэн. Аймшигтай зүйл болсон ч ядаж бид элэг бүтэн үлдсэн. Ингээд л би хорвоог хоёрхон өнгөөр туулах болсон юмдаа.
Би яагаад ингэж хардагаа тайлбарлаялдаа. Өнгөт сохрол дотроо 3н янз байдаг.
1т нь хар цагаан хоёр өнгөөр харах
2т нь саарал өнгөөр харах
3т нь гурван өнгөөр харах юм. 3дахь нь дотроо гурван янз
•Улаан, ногоон өнгө ялгаж чадахгүй
•Ногоон,цэнхэр өнгө ялгаж чадахгүй
•Улаан,цэнхэр,ногоон,шар өнгө ялгаж чадахгүй. эдгээр өвчлөлүүд энгийн сонсогдож байгаа ч өнгөнүүд өөр хоорондоосоо үүсдэг болохоор бусад өнгөнүүдийг ялгах нь маш хэцүү байдаг. Хүний нүдэнд 3н төрлийн конус байдаг. Өнгө тодорхойлох пигмент агуулсан гэрэл мэдрэгч конус нь улаан,ногоон,цэнхэр өнгийн сүүдрийг ойлгох үүрэгтэй конусуудын нэг нь байхгүй тохиолдолд л өнгөнүүдийг ялгаж чадахгүй. Энэ конусуудаас хамаарч өнгөт сохролын төрлүүд үүсдэг. Миний өнгөт сохрол эдгээрээс хамгийн хүнд хэлбэр буюу 0,0001д тохиолдох Ахромази сохрол юм. Хар цагаан хоёр өнгөөр бусад өнгөнүүдийг харна гэсэн үг.Өдөр болгон 15н жилийн өмнө харж байсан өнгөнүүдээ мартахгүйн тулд сэтгэлдээ сийлэн боддог. Маш сайн санахгүй ч далайн үзэсгэлэнтэй байдлаар цэнхэр өнгийг төсөөлж, нарны туяагаар шар өнгийг төсөөлж , цэцэгнүүдийн тансаг байдлаар ягаан өнгийг, ой мод байгалийг ногоон өнгөөр боддог. Яг үнэндээ би өөрийн харж байсан өнгөт хорвоог бүгдийг нь мартчихсан. Зүгээр л санаж буй мэт бодвол төсөөлөгдөөд ч байгаа юм шиг санагддаг. Мартсан ч гэсэн зүрх сэтгэлд минь бичээстэй байгаа болохоор санаа зовох зүйлгүй ээ...Учир нь би харж байсан болохоор...
YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomanceЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05