Сүригийн талаас:
Өнөөдөр миний анхны болзоо. Өмнө нь явж үзээгүй болохоор маш их догдолж байна. Чанёолтой явна гэхээр бүр их баярлаж байна.Бид эхлээд кино үзэхээр боллоо. Би хүсэхгүй байсан ч Чанёол маш их хүсэж байсан болохоор аймшгийн кино үзэхээр болов. Попкорн, ундаа, чихэр барьсаар танхим руугаа орлоо.
Нэхх их кино үзэх дургүй ээ. Шинэлэг мэдрэмж, гол үйл явдлыг нь мэдэрч чаддаггүй болохоор. Угаасаа миний амьдрал яг л дээр үеийн хар цагаан кинонуудыг өдөр болгон үзэж буй мэт байдаг болохоор...
Киноны хэсэг бүр хэтэрхий аймар байсан болохоор би нүдээ гараараа тагласаар байлаа. Хэтэрхий сонирхолтой байсан болохоор хуруунуудынхаа завсраар харсаар байв.Яг оргил хэсэг дээр нь би цочин Чанёолд нүүрээ наан орилоход тэр миний гарнаас атгалаа.
Өнөө их чимээ шуугиан киноны чанга дуу сонсогдохгүй ганцхан "Түг Түг Түг" гэх зүрхний цохилт минь надад сонсогдож байв.
Тэр миний гарнаас барьж байгаа болохоор айхаа больсон мэт санагдан үргэлжлүүлэн киногоо үзлээ. Чанёолоос өөр хүн энэ киног үзье гэсэн бол би дундаас нь хаяад гарах байсан юм. Энэ кино хэтэрхий аймар байна.
Киноноос гарч ирээд Чанёолыг хэд цохьлоо.
"Ийм аймар , муухай кино үзүүлээд байхдаа яадаг юм. Чамд гомдож байна" гэсээр гомдлог хэлэхэд тэр намайг тэврээдЧанёол: Уучлаарай. Дараа нь чиний хүссэн киног үзье. Сүри нь зөндөө их айсан уу? гэхэд нь би түүний тэвэр дотор живчихэв. Түүний энгэрт нялхамсаж эрхэлэх үнэхээр сайхан юм.
***
Бидний дараагийн зогсоол бол соёл амралтын хүрээлэн. Паркын хаалгаар орон тасалбараа аван тоглоомууд дээр тоголж эхэллээ.Би гэртээ байсаар байгаад хүүхэд насандаа ингэж тоголж үзээгүй. Чанёолын ээж аав салснаас болж тэр бас хүүхэд насандаа энд ирж үзээгүй. Бидний хэн хэнийх нь хувьд анхных.
Нэг мухлаг руу орон үлгэртйн баатруудын болон хүүхэлдэйг кинон баатруудын эд зүйлс өчнөөнөөрөө байв. Бид тэднийг ээлжлэн аван зүүж бие биенийгээ өхөөрдөн инээлдсээр...
Тэр дундаас хос бугуйвч харцыг минь булаалаа. Нар болон далайн хээтэй бугуйвч. Бид аван хослон зүүлээ
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomansЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05