Сүригийн талаас:
Би: Чанёолоо чи яагаад намайг ингээд байгаан? Яагаад надад туслаад байгаа юм? Бэкхён шиг намайг шоолохгүй юм уу? гэж асуухад
Чанёол: Би өөрийгөө ч яагаад чамд туслаад байгааг ойлгохгүй байна. Чамд миний тусламж хэрэгтэй юм шиг санагдаад, би чамд хэрэгтэй гэдгийг цаг минут тутамд чиний харц надад мэдрүүлээд байна... Чи бусдаас онцгой... гэж түүнийг надад хэлэхэд худлаа санагдаагүй.
Яг л зүрх сэтгэлээсээ хэлсэн юм шиг. Тэр бусдад миний нууцыг тарааж магадгүй ч одоогийн байгаа байдлаасаа би залхаж байна. Нэг хүн ч болтугай намайг мэдээсэй гэж хүсжийн. Худлаа ярьж жүжиглэх тийм сайхан биш байгаа болохоор би тэсгэл алдаж түүний гарнаас бариадБи: Чи хүнд битгий хэлээрэй. Итгэж байна чамд
Би өнгөт сохор гэж түүнд зориг гарган хэлтэл Чанёол ямар учиртайг ойлгохгүй байгаа бололтой юу ч дуугарахгүй маш чимээгүй байдал бидний хооронд үүсэв. Түүний гарыг тавиад Чанёолын хажуугаар өнгөрөн дээврийн сандал дээр очин суугаад"Чиний харж зүйлс бүхэн өөрийн гэсэн өнгөтэй. Чи тэр бүгдийг харж чадна. Харин би чадахгүй" гээд санаа алдаад үргэлжлүүлэн "Би бүгдийг хар цагаан өнгөөр хардаг. Худлаа хэлсэнд минь уучлаарай"гэхэд
Чанёол: Чи өөрийнхөө нууцыг хэлэх хэлэхгүй нь өөрийн чинь л дур шүүдээ. Тэгтээ үнэнээс цугтлаа гээд хүчирхэг харагдахгүй улам л сул дорой болно. Үнэнийг нуулаа гээд худлаа болохгүй. Юм бүхэн үр дагавартай учраас сайн бодоорой. Би чиний нууцыг хүнд хэлэхгүй учраас битгий санаа зов гэж тэр хэлчихээд дээврийн хаалгыг татан гараад явчихлаа.
Утга учрыг нь ойлгох гэж тархи минь бүрэн дүүрэн ажиллаж байна.
Нээрээ л үнэнийг нуулаа гээд худлаа болчихгүй. Ангийнхандаа үнэнийг хэлэх болно. Тохиромжтой үед нь. Тэгтээ хэллээ гэхэд тэд нар надтай найзлахгүй болчихвол би яах юм бэ? Үнэхээр галзуураалмаар юм? Би яах ёстэй юм бэ?? гэж бодсоор дараагийн хичээлийн хонх дуугарахаас өмнө ангидаа очихоор явлаа.Ангийн хаалгаар орон суудал руугаа харвал Чанёол аль хэзээний ирчихсэн ширээгээ дэрлэн сууж байв. Суудалдаа очин суугаад дараагийн хичээлдээ бэлдэж байтал Арим эргэж харан
Арим: Чи зүгээр үү? Яагаад уйлсан юм? гэж их нухацтайгаар надаас асуулаа. Одоо л хэлэх хэрэгтэй гэж бодон хэлье гэтэл амнаас ганц ч авиа гарахгүй байвТэр...нөгөө...Арим аа...Намайг уучлаарай. Би чамд хэлье гэж зөндөө бодсон тэгтээ би чадахгүй байсан юм гэж ээрч муурч, гацаж түгдрэн арай гэж нэг юм хэлэх гэтэл багш орж ирэн хичээл эхлэхээр болов.
Арим: Дараа хэлээрэй за гэж хэлчихээд түүнийг урагшаа харахад би санаа алдан үзгээ оролдож "Бүтэлгүйтчихлээ" гэж амандаа бувтнасаар самбар руу харан урт амьсгаа авч хичээлээ хийж эхлэв.

YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomantiekЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05