Би бүх шинжилгээгээ өгөн эмчийн өрөөнд буцан ирэхэд
Эмч: Сүри чи ямар нэгэн зүйлд толгойгоо цохиж, бэртсэн үү? гэхэд би яалаа гэж бодон бодон гэнэт цайны газарт ухаан алдсанаа санан "Тийм" гэж хариуллаа.
Эмч: Тэр ч муудаа. Харамсалтай нь чиний байгаа байдал улам дордсон байна...Энэ өгүүлбэр миний бүх тэвчээрийн хязгаарыг эцэс болгосон
Эмч:Чи толгойгоо цохиж бэртсэнээс болж тархинд чинь хүчтэй нөлөөлж , тархи чинь доргиж улмаар хараанд чинь муугаар нөлөөлнө. Магадгүй бүрэн сохорчиж ч болох юм.!
Би: Эмчээ юу яриад байгаанбэ? Би одоо тэгээд яах ёстой вэ?
Эмч: Толгойндоо доргилт өгөхгүй бай. Маш жижигхэн доргилт өгөхөд чиний ухаан санаа орон гардаг болж, байнга байнга ухаан алддаг болох болно. Улмаар тархинд чинь сөргөөр нөлөөлнө. Чамайг бага байхад толгой чинь их хүнд бэртсэн байхад чинь арай гэж чиний амь насыг аварч байсан. Харин энэ удаа ямар ч арга байхгүй. Магадгүй амь насаа алдаж болох юм..."Амь насаа алдана" энэ үг үнэхээр аймшигтай юм. Одоо л амьдрал минь аз жаргалтай болж эхэлж байхад хорвоог орхиж болно гэж үү?
Би: Магадгүй гэдэг үгийг битгий хэл. Миний амьдралд магадлал байхгүй. Бүх зүйл баттай байх болно гэж хүчлэн инээмсэглэн эмчийн өөдөөс харахад
Эмч: Гэр бүлийнхнийгээ ирж уулзуулаарай. Бас сургуульд яваад хэрэггүй байх. Аюулгүй байх хэрэгтэй. Дараа сараас эхлээд эмнэлэгт хэвтээрэй. Эмчилгээ хийлгэцгээе гэхэд би өрийн ухаан санаагаа алдчихсан. Дахиад л тариа тариулж , гашуун эм ууж өглөө болгон эмний гашуун нэхүүн үнэрт сэрнэ. Хайртай дотны хүнгүйгээр уйтгарлаж, гунигт ертөнцөд автана. Энэ бол хамгийн гунигтай зүйл...
Би: Эмчээ би нэг л зүйл таниас гуйя. Аав ээжил минь битгий хэлээч бас би сургуульдаа явах болноо. Эмнэлэгт хэвтэх хүртэлээ сургуульдаа явья. Би маш болгоомжтой байх болно. Аав ээж мэдчихвэл намайг гэрт минь хорино. Би тэгэхийг хүсэхгүй байна
Эмч: Тэгэх нь чамд аюултай
Би: Гуйж байна эмчээ. Зөвшөөрөөчдээ гэхэд эмч маш удаан бодсоны эцэст
Эмч: Тэгвэл чи 7 хоног бүр ирж үзүүлж байх болно шүү. Биеийн байдал чинь улам дордоод байх юм бол би шууд гэр бүлд чинь хэлэх болно шүү. Болгоомжтой байна гэдгээ надад амла Сүри гэж тэр хэлээд миний гарнаас атгахад нь
Би: Битгий санаа зовоо. Амлаж байна гэж хэлэн өөдөөс нь инээмсэглэв.Одооноос миний амьдрал болгоомж дээр суурьллаа. Нэг л буруу гишгэвэл харанхуй ангал руу үүрд унана

YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomanceЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05