Don't cry /올지마/

68 14 4
                                    

Сүригийн талаас:
Чанёол: Битгий уйл аа. Нулимс , ус хоёр өнгөгүй атал хүмүүс тэднийг цэнхэр өнгөөр зурдаг. Яагаад гэдгийг мэдэх үү? Өнгөгүй зүйл хүний нүдэнд харагдахгүй учраас үнэ цэнийг нь мэдрүүлэхийн тулд цэнхэр өнгөөр зурдаг юм. Чиний нулимс надад үнэ цэнэтэй байгаа болохоор дахиж уйлуулмааргүй байна...
Чиний нүд чинь больё гэж түүнийг хэлэхэд цээжин дотроос минь мэрэх шиг болж бүх анхаарал минь түүнд хандчихсан

Миний үнэнийг мэдээд надаас
нүүр буруулаагүй ганц хүн

Би: Юу?? гэж хэлээд түүнрүү харвал
Чанёол: Чи миний хичээлийг хийж өгнө гэсэн болохоор би чамд өнгө ялгахад чинь туслья гэж түүнийг хэлэхээс гадна ангийн хүүхдүүдийн миний талаар ярилцаж байгаа нь сонсогдож одоо л хэлэхгүй бол болохгүй нь гэж бодон

"Намайг уучлаарай найзуудаа , та нарын надтай найзлах эсэх нь та нарын дур болохоор би та нарт төвөг удахгүй" гэж зориг гарган хэлэхэд

"Өнгө ялгаж чаддаггүйн байж яаж бид нар шиг хүүхдүүдтэй найзлах гэсэн юм болоо" гэж хэн нэгэн амандаа бувтнахыг нь сонсоод

"Өнгө харж чадахгүй ч гэсэн яг та нар шиг хүн шдээ би..."

Чанёол: Бусдын байгаа байдал,сул талаар нь хэн нэгнийг дүгнэж ялгаварладаг арай хэтэрхий юм. Тэр харж чаддаггүй ч гэсэн та нараас хавь илүү дээр. Ядаж л та нар шиг нэгнийгээ ялгаварладаггүй. Бусадтайгаа бүгдэнтэй нь хүн шиг харьцдаг. Тэгтэл та нар түүнийг хүн ч гэж үзэхгүй байна. Тэгчихээд нэг анги гээд байгаа шүү гэж түүнийг орилон хэлэхэд бүгд чимээгүй болов.
Чанёол дээрэлхүү зантай , муухай ааштай аварга биетэн гэдэг нэрээр сургуульд алдартай. Өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг заавал зогсоодог хүүхэд болохоор тэд Чанёолоос айсан байх.

Ингээд л миний амьдрал буцаад бүрэнхий болсон юм. Яг л миний бодож байсны дагуу би гадуурхагдсан. Тэгтээ ядаж л Чанёол намайг орхиогүй...

Гүн харанхуй хонгил бүрт гарах гарц байдаг
Тэр минь миний гарах гарц

***
Хуваарийн дагуу өнөөдөр Чанёол бид хоёр жижүүр хийх ёстэй. Хичээлийн сүүлийн цаг дуусан хүүхдүүд цүнхээ үүрэн бүгд ангиас гарахад Бэкхён үлдэн над дээр ирээд

Бэкхён: Намайг уучлаарай Сүри. Би чиний талаар Аримд хэлчихсэн юм. Чи дургүйцэхгүй бол надтай найзууд болооч
Би: Зүгээр ээ. Намайг ойлгож байгаа чамд баярлалаа гээд гараа явуулан найзууд болцгооё гэж хэлэхэд Бэкхён гар барьж бид өөд өөдөөсөө харан инээлдэв.

All the bright colors /무든 밝은 색깔/CompletedWhere stories live. Discover now