The truth untold /전하지 못한 진심 /

41 8 0
                                    


Би: Ийм гайхалтай мөчийг бэлэглэсэн  чамдаа баярлалаа. Миний нар байдагт баярлалаа
Чанёол: Далай минь байдагт баярлалаа гээд тэр өөдөөс минь гэрэлтэх нар шиг инээгээд, намайг тэврээд уруул дээр минь зөөлөн үнслээ.
Зөрүүлэн тэврээд түүний үнсэлтэнд согтож нүднээс минь доголон нулимс хацар даган урслаа.

Өглөөний ургах нарыг хамтдаа харах гэж маш эрт сэрлээ.
Чанёол хажууд минь унтана. Ийм том байж яаж ийм жаахан хүүхэд шиг эгдүүтэй байдаг байна аа.

Хамар,нүд, ам гээд бүгдэд нь хүрж мэдэрнэ. Тун удахгүй мэдэрч чадахаа байх учраас цуг байх хугацаандаа чамтайгаа хамт байж мэдэрмээр байна.

Чамайгаа ганцааранг минь орхиж байгаад уучлаарай. Худлаа ярьж байгаад уучлаарай.
Бид цуг байхыг хүссэн ч бурхан хүссэнгүй ээ хайрт минь...

Нар гарахаас өмнө Чанёолыгаа сэрээлээ. Хөтлөлцөн алхаж далайн эргийн өмнө ирлээ.
Яг л хүссэнээр минь нар мандлаа.

Урдаас минь алтан наран мандаж, харин хажууд минь миний амьдралын нар зогсоно.

Машинд ирэн эмээ уугаад үйлчлүүлэхийг нь хүлээн сандал дээр хэвтлээ. Үнэхээр болохоо байж байгаагаа сэтгэл минь ч мэдэж байна, бие минь ч мэдэж байна.

Цүнх дүүрэн зүйл чирсээр Чанёол дээр ирэхэд тэр газар суун далайг ажиглаж байв.

Үс толгойгоо янзлан сандал тавин суулаа. Харин Чанёол хэрэглэгдэх зүйлсээ бэлдэн өөдөөс минь харан сууна.

Хөрөг зурган дээрээ жаргалтай байхын тулд сэтгэл зүрхээрээ инээмсэглэнэ. Бүх хүн намайг сайнаар дурсаарай гэсэндээ жаргалтай байхыг хичээнэ.

*****

Дараа нь би энэ гайхалтай газрыг өөрийн нартайгаа авч үлдэх гээд Чанёолыг суулгаад зурна.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
All the bright colors /무든 밝은 색깔/CompletedWhere stories live. Discover now