With my heart /내 심장괴 함께/

38 8 0
                                    

Нүдээ аажмаар нээн харахад нүднээс минь өөрийн эрхгүй нулимс асгарлаа...

Хацар даган урсах нулимс минь миний бүх итгэл найдвартай цуг урссан юм.

Эцсийн эцэст миний бүх хөдөлмөр, тэвчээр минь талаар боллоо...

Юу болсон талаар ойлгомжтой байсан тул Чанёол утасны цаанаас намайг уйлж байгааг сонсоод санаа нь зовон

"Одоо би очлоо" гээд тэр утсаа тасалчихлаа.

Аав ээж хоёр санаа нь зовон хаалга тогшино. Гэвч би хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна.

Харж чадахгүй байгаадаа шаналан зүгээр л харанхуйд байгаа гэж өөрийгөө тайтгаруулан гэрлээ унтраалаа. Ингэсэн нь хамаагүй дээр юм...

Ганцаараа уйлан бодит амьдралтай нүүр тулахыг хичээнэ... Одоо дахин хичээх шаардлага байхгүй зүгээр л үхнэ гэж бодохоор дотор минь тавчидана

Хамгийн гунигтай нь ганцхан удаа хайртай хүмүүсээ харах хүсэл минь замхарсанд шаналаж нулимс минь урсана...

Чанёолын талаас:

Гэрээсээ яаран гарч Сүригийн гэрийг зүглэнэ. Итгэл найдвар минь талаар болсон ч түүнд минь одоо хамгийн хэцүү байгааг ойлгон яарна.

Хаалгыг нь тогшиход Сүригийн ээж хаалга нээлээ.
Би: Сайн байна уу? И хатагтай
Сү.Ээж: Сайн уу? Чанёол аа. Юу болсон юм. Алив орлдоо гэхэд Чанёол бөхийж мэндэлсээр орлоо.
Би:Сүри яаж байна. Би түүнтэй уулзах гэсэн юм
Сү.Ээж: Бид хоёрыг ч оруулахгүй байна. Чи тэгтээ очоод үздээ гэхэд нь шатаар өгссөөр Сүригийн өрөөний хаалгыг тулж зогслоо.

Хаалгыг нь зөөлөн тогшоод
"Сүри би ирлээ. Намайг оруулаач" гэхэд Сүрт улам чангаар уйлж эхэллээ.

"Хонгор минь. Нэг зүйл бүтэлгүйтлээ гээд дэлхий сөнөчихгүй шүүдээ. Чи минь харсаар л байх болно. Би чамтайгаа цуг байна. Хаалгаа онгойлголдоо" гээд Чанёол доош суун хаалгыг нь налаад хаалган доогуур нь гараа оруулаад

"Би чамтайгаа үүрд цуг байна" гэхэд Сүри нулимсаа шувтран амаа дарав.

"Чанёолаа чи одоо яв. Бүх зүйл дууссан" гэж уйлагнан хэлэхэд

"Чи бид хоёр хамтдаа байхад бүх зүйл үргэлжилсээр байх болно. Хэзээ ч дуусахгүй" гэж Чанёол сэтгэл дэх зовлонгоо мартан нулимс тусаан хэлэхэд Сүри хаалганыхаа түгжээг тайлав.

All the bright colors /무든 밝은 색깔/CompletedWhere stories live. Discover now