Хичээл таран бид нэг газар луу явлаа. Би хаашаа гэдгийг нь мэдээгүй . Зүгээр л Чанёолыг даган явж байлаа.
Чанёол: Бид ирчихлээ гэхэд эргэн тойрноо харвал өндөр өндөр моднуудтай үнэхээр үзэсгэлэнтэй, гэрэл ихтэй, хүн багатай гудамжинд ирсэн байлаа.
Би: Энд яах гэж ирсэн билээ гээд түүн рүү харан хэлэхэд
Чанёол: Сүри... би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм. Найзууд байхаа больё...
Би: Юу гэсэн үг вэ? Яагаад бид найзууд байхаа больно гэж?
Чанёол: Би чамд сайн болчихож Сүри гэж түүнийг хэлэхэд нь миний зүрх догдолж эхэллээ. Хүчтэй бас хурдан цохилж хацар улааж эхэллээ.
Би: Би яг юу гэхээ мэдэхгүй байна лдаа гэхэд
Чанёол: Бид найзууд хэвээрээ байх уу эсвэл өөр зүйлийг хүсэж байна уу? Энд л хариулчих гэхэд
Би: Хоёр дахийг нь гэж маш хурдан хариуллаа. Өөрийгөө яагаад ингэснийг ойлгохгүй нь. Тэр миний цор ганц найз шүүдээ тэгтэл миний зүрх юу хүснэ вэ.? намайг хариулахад тэр миний толгойг илээд
Чанёол: Тэгвэл болоо. Алив чамайг хүргэж өгье. Орой болчихлоо гэхэд нь л би ухаан орон алхалж эхэллээ.Гэртээ орж ирэн орон дээрээ тэрийн хэвтлээ. Юу болсныг ойлгох гэж ядан хэвтэж байтал утсанд зурвас ирлээ.
"Сайхан амраарай"
Энэ Чанёол байсан юм. Инээмсэглэсээр нүүрээ дэрэндээ наан хашгиран хоёр хөлөө савчуулав. Гэхдээ удалгүй би өндийн босоод үсээ чихнийхээ ардуураа хийн хоолойгоо засаад
И Сүри тайван бай. Ийм юманд догдолдог. Бардам бай гэж өөртөөгөө ярин сануулав гэвч би өөрийн эрхгүй баярлан тийчигнэн чанга чанга инээн амандаа дуу аялаж, дороо бүжиглэж байлаа. Энэ мэдрэмж юу вэ?
****
Би явсаар сургууль дээрээ ирлээ. Тэр өглөө ирээгүй би ганцаараа явсан. Тэр надтай ганц ч үг дуугарсангүй. Яагаад ингээд байгааг нь мэдэхгүй байсаар байлаа. Яриа өдөх гэхээр босон явж цугтаад л.., ярилцах гэхээр Бэкхёнтой нийлж өөр тийшээ яваад байв.
Найзууд байхаа больё гэхэд нь тэгье гэснээс болж найзлахаа больчиж байгаа юм байхдаа. Найзын холбоо тасарчиж надтай нэг ч үг дуугарахгүй байхаар шийдчиж гэж бодон урам хугаран хичээлийн цагуудыг хий дэмий өнгөрөөж байлаа.
Яах ёстойгоо мэдэхгүй нэг л гэмтэй санагдан байж сууж алдан байхад минь аль хэзээний хонх дуугарч хичээл тарлаа. Эргэж харахтай зэрэгцэн Чанёол цүнхээ аван гараад явчихлаа.

YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomanceЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05