Миний анхны үдэшлэг болохоор юу өмсөхөө сайн мэдэхгүй байлаа. Ямартай ч төрсөн өдөр юм чинь гэж бодоод богинохон цагаан даашинзаа хайхаар шүүгээгээ нээлээ. Загвараар нь хайсаар хамаг хувцсаа буулгачихлаа.
Эцэст нь нэг олж өмсөөд тольны өмнө зогсон өөрийгөө харвал нэг л зүйл дутагдаад байв. Үсээ задгай тавиад, уруулаа бага зэрэг өнгөллөө. Одоо харин төгс болов.
Утас дуугарахад аван ярьвал Чанёол цонхоороо хардаа гэв. Яарсаар цонхны өмнө очин зогсвол тэр машинтай ирэн зогссон байв. Өөрт хэрэгтэй зүйлүүдээ жижиг цүнхэндээ хийн , гадуураа хүрэм өмсөөд гарлаа.
Чанёолын талаас:
Сүриг хараад нүд минь бүлтрэх нь холгүй байлаа. Тэр үнэхээр сайхан харагдаж байна. Түүний цагаан даашинз, салхинд хийсэх үс нь гээд л төгс харагдана. Сахиусан тэнгэр гэж байдаг бол түүнийг хэлэх байх.Машины хаалгыг онгойлгон өгч түүнийг суулгаад, нөгөө төлын хаалгаар өөрөө суулаа. Түүний бүсийг зүүж өгөхгээд гараа сунгатал бид харц тулгарлаа. Зүрх минь хүчтэй цохилж эхэллээ. Юу хийж байгаагаа мартан түүний нүд рүү ширтсээр гацаж орхилоо. Бидний хэн хэн нь сандарч чимээгүй байсны эцэст
Сүри: Би өөрөө зүүчихье гээд тэр бүсээ зүүгээд үсээ чихнийхээ ардуур тэр хийлээ.
Би: Аан за гээд хоолойгоо засаад бүсээ зүүгээд машинаа асаан явлаа.Сүри: Чи хаанаас машин олсон юм?
Би: Ээжээс түр зээлсэн юм гээд санаа алдахад
Сүри: Ээж чинь сайн хүн байх аа. Чамд маш их итгэдэг байх. Чи гэр бүлийнхээ талаар яриач гэхэд нь би гацаж орхилоо. Түүнд хэлэхэд хэтэрхий тэнэг амьдралтай болохоор санаа зовон
Би: Дараа хэлье гээд гишгэлээ. Учир нь гэр бүлийнхээ талаар бодох тоолонд уур минь хүрч бачимдаад байдаг юм. Сүри айсан бололтой
Сүри: Хөөе Чанёол удаан явлдаа гэхэд нь л ухаан орон хурдаа багасган уучлалт гуйлаа.Бид явсаар үдэшлэг болох газраа ирлээ. Үүднээсээ л дуу шуугиан ихтэй бөөн хүүхдүүд байлаа. Аргагүй дээ. 17,18н настай хүүхдүүд юу гэж үдэшлэг алгасах билээ. Олдсон дээр нь наргиж авах л биз...Сүритэй алхсаар буйдан дээр ирэн суулаа. Тэр үнэхээр баярласан бололтой нүд нь гэрэлтэж байлаа.Би түүнд уух юм аваад ирье гэж хэлээд түүнийг үлдээн явлаа.
Олохгүй будилж хайсаар эцэст нь олоод Сүри рүү явтал түүний хажууд нэг залуу яриа өдөж , үсээр нь оролдож хоргоогоод байв.
Дотор минь нэг зүйл тэсрэх шиг болж уур хүрэн хурдан очоод
Би:Миний эмэгтэйгээс холдчихгүй юу? гэхэд тэр банди над руу муухай харснаа
Н.банди: Чи хэн нь юм? гээд өөдөөс минь босон ирэхэд миний хүзүүгээр татсан өндөртэй жижигхэн амьтан байв.
Би: Найз залуу нь байна. Чи явчих гээд хараагаараа өөр газар луу заахад тэр үглэсээр яваад өглөө.
YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomanceЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05