I keep thinking about you /니가 생각가/

50 13 3
                                    


Хамаг байдгаараа хашгираж түүний нэрийг дуудсаар ухаан мэдрэлгүй энэ тэрүүгээр гүйн явахад сургуулийн хонгилоос утаа үнэртэв. Шатаар уруудан гүйж хонгилд очиход утаа тавьсан бололтой эргэн тойрон утаанд манандсан байлаа...

Сүригийн талаас:
Ангиас гаран булан эргээд явж байтал хэн нэгэн ардаас дуудлаа. Эргэн харвал өнөөх Ён ү байв. Чанёол ангид байгаа болохоор түүнрүү очих гээд буцан явах гэтэл
Ён ү : Сүри хүлээгээч, би чамаас уучлалт гуйх гэсэн юм аа гэхэд нь би яагаад ч юм явалгүй түүнийг сонсохоор үлдсэн юм.

Түүний юу гэхийг сонсохыг доороо зогсон хүлээж байтал
Ён ү: Намайг уучлаарай. Би чамд яг юу гэхээ мэдэхгүй нь. Надтай хамт нэг газар руу яваач
Би: Өө уучлаарай. Би явж чадахгүй нь ээ. Тэгтээ чамд баярлалаа гэж эелдэгээр хэлэхэд тэр
Ён ү: Гуйж байна. Чи надтай хамт яваач гэж түүнийг зандрангуй хэлэхэд би байдал эвгүйтэж байгааг мэдэн хойш ухран явах гэтэл миний амыг таглаж, намайг чирсээр аваад явав.

Чанёолыг дуудах гэсэн боловч чадалгүй зүгээр л тийчигнэж, хий дэмий хашгирч байлаа.
Удалгүй би амьсгалж чадахгүй, миний ухаан балартаж эргэн торон хагас хугас харагдаж бүх юм аниргүйтэв.

Тэр намайг чирсээр нэг газар авчран орхиод явчихлаа. Бүх гэрэл унтарч бүх зүйл харанхуй болж надад юу ч харагдахгүй байв. Гарах гарц хайх ч юу ч олдохгүй байв. Кинон дээр гардаг шиг EXIT гэсэн бичигтэй гэрэлтсэн ногоон хаягийг харж чаддаг байсан бол олоод гарахгүй юу.? Хэн нэгнийг дуудан аврахыг асуун хашгирсан ч хэн ч намайг сонсохгүй хэн ч ирэхгүй байв. Даанч бүх юм хэтэрхий оройтчихлоо.

Энд тэндээс утаа гаран амьсгалахын аргагүй үнэртэж эхэллээ. Өөрийгөө хамгаалан нэг өрөөний буланд суун нүүрээ даран хөлөө ачин суухдаа өөрийгөө одоо үхэх болов уу? эсвэл Хэн нэгэн намайг аврах болов уу? гэж бодож байлаа.
Тэвчээр минь эцэс туйлдаа хүрэн , хамаг хүч тэнхэл минь замхарч үгүй болоход би аль хэзээний сэтгэлдээ үхчихсэн байв.

Бүх зүйл зохион байгуулалттай байсан байж...

Ухаан санаа минь орон гарч, амьсгалахад хүнд болж байхад хаа нэгтээгээс намайг дуудаж байлаа. Чимээ гарсан зүг рүү байдаг хүчээ шавхан ойртохыг хичээлээ. "Сүри-и чи хаана байна вэ?" гэж дуудахад би хариулмаар байвч хоолой минь хатаж дуугарах нь битгий хэл ямар ч авиа гарахгүй байв.

All the bright colors /무든 밝은 색깔/CompletedWhere stories live. Discover now