Чанёол: Сүри чи зүгээр үү? Даарч байна уу? гэхэд түүний мөрийг дэрлэсээр
Сүри: Гадаа гоё байна. Хоёулаа жаахан ингээд суучихья гээд өвдөж дуусахаа хүлээн нүдээ аньсаар түүнд хэлсэн нь энэ юм...Сүригийн талаас:
Өвчин минь гайгүй болж сэхэл авахтай болоход бид байр луугаа явахаар бослоо. Гэвч би хөл дээрээ тогтож ядан унах гэхэд Чанёол намайг түшин авч
Чанёол: Гэнэт босохоор толгой чинь эргэж байгаа байх үүрүүлчих гээд доош суулаа.
Би: Хэрэггүй ээ. Өөрөө явчихаж чадна шдээ гээд түүнийг босгох гэтэл
Чанёол: Би уурлана шүү. Чамайг үүрмээр байна гээд босож ирээд бүтээлгээр намайг ороогоод доош суулаа. Түүнд үүрүүлэн хүзүүгээр нь тэврэн толгойгоо мөрөн дээр нь тавин
Би: Хүнд байна уу?ммм?
Чанёол: Чи надаас хэд дахин том болохоор аймар хүнд байна гээд инээхэд нь би түүний нуруунд толгойгоо наасаар амьсгаа аван
Би: Хэрвээ намайг үхвэл чи миний ардаас үхэж болохгүй шүү
Чанёол: Гэнэт юугаа яриад унав аа. Хэзээ мөдгүй үхэх гэж байгаа хүн шиг
Би: Зүгээр л надад амла. Тэгэхгүй бол муухай байна гээд хүзүүгээр нь гараа оруулан тэвэрсээр улам толгойгоо наасаар үнэрийг нь үнэртэн хэлэхэд
Чанёол: Амлъя. Чи тэгвэл намайг орхиж болохгүй шүү гэхэд би юу ч дуугаралгүй унтсан юм шиг жүжиглэлээ. Учир нь би амалж чадахгүй шүүдээ...Чанёол: Унтчихсан юм уу? Амласан гэж бодлоо шүү гэхэд нулимс минь урсан гарч байлаа. Үхэх хүртлээ ганцаараа байсны оронд хэн нэгэнтэй хамтдаа байя гэж бодсон минь тэр хүндээ маш том сэтгэлийн шарх үлдэхийг тооцоолоогүй минь хамгийн том алдаа болсон юм.
*****
Өрөөний үүдэнд ирэн Чанёол намайг буулгахад
Би: Уучлаарай гээд түүнийг тэвэрлээ.
Чанёол: Арай чи миний хэлсэн үгэнд гомдчихсон юм уу? Хүнд байгаагүй ээ. Өд шиг л хөнгөхөн байсан гээд тэр толгойг минь илэн толгой дээр минь эрүүгээ тавин цээжиндээ наан зөрүүлээ тэвэрлээ.Өрөөнд орж ирэхэд манай гурваас гадна өөр ангийн охидууд бас хөвгүүд байлаа. Ойлгомжтой тэд ууцгааж байв. Архи тамхины үнэрт толгой минь манарч орон дээрээ чимээгүй хэвтэж байтал нөгөө ангийн танихгүй банди ирснээ надад уухыг санал болгож хөл гарыг минь илэн хоргоож эхлэв.
Түүний гарыг түлхэн босон гарах гэтэл тэр гарнаас минь татан орон дээр суулгалаа.
Би: Зүгээр байгаач
Н.Банди: Тайвшир аа. Зүгээр бидэнтэй нэгдээч гэх гэсэн юм аа
Би: Хэрэггүй ээ. Би ууж чаддаггүй юм аа гэхэд тэр миний бугуйнаас барьсаар явахад
өөр нэгэн хүн

YOU ARE READING
All the bright colors /무든 밝은 색깔/Completed
RomanceЧи хоёрхон өнгө харж чадах юм бол би чиний сэтгэлийг бүх гэрэл гэгээтэй өнгүүдээр будъя... started at 2020.04.08 finished at 2020.05.05