*1*

3.3K 152 9
                                    

2019.09.02

Сөүл хотын нэгэн байшинд охины орилох чимээ сонсогдоно. Хэдийгээр навч унан бороо орж, цаг агаар тавгүй байгаа ч түүний цангинасан хоолой бүрхэг өдрийг үгүй хийнэ.

"Нээрээ гэж үү? Аав аа би үнэхээр их баяртай байна. Ямар гоё юм бэ"

"Миний охин одоо тайвшир. Эрэгтэй хүний хойноос гүйж болохгүй гэж аав нь чамд зөндөө хэлсэн шүү дээ"

"Аав аа! Би Харутотой л гэрлэнэ. Би түүнд хайртай. Тийм хүнийг алдаж болохгүй биз дээ"

"Аав нь чамд үнэнг хэлье. Харуто чамайг тоохгүй. Тэгээд ч одоо том болж байгаа юм чинь хамаагүй юм ярьж болохгүй шүү"

"заза ойлголоо. Гэхдээ ааваа хоёулаа үнэхээр тийшээ нүүж болох юм уу?"

"яасан миний охин дургүй байна уу?"

"үгүй ээ харин ч гоё байна. Угаасаа жил бүр сургуулиа сольдог болохоор бараг дасчихсан байна"

"аавыгаа уучлаарай. Энэ ажлаас болж байнга л охиноо хэцүү байдалд оруулаад байх юм"

"Хоёрхон жил тэгээд л төгсөх нь дээ"

"хатагтай минь одоо олон юм ярихаа болиод урдах бялуугаа ид. Тэгээд эд зүйлсээ баглаад явцгаая. Харуто гэхээр төрсөн өдөр чинь ч хамаагүй бололтой тийнмүү?"

"Харутотй уулзана гэдэг чинь л миний хамгийн том хүсэл"

"16 нас хүрчихлээ арай хурдан уу?"

"За одоо болно бяцхан хатагтай минь"

Гэнэн цайлган энэ охиныг Ким Юнбин гэдэг. Бүх зүйлийг гэгээлгээр харж хүн бүхнийг хайрладаг яг л сахиусан тэнгэр мэт. Явсан газар бүртээ аз жаргалыг түгээдэг дулаан энерги шиг. Юнбины ухаан ороод хамгийн анх харсан хөвгүүн бол Харуто Ватанабэ юм. Юнбин Харуто хоёрыг төрхөөс ч өмнө эцэг эхүүд нь сайн найзууд бас ажил хэрэг дээр ч сайн хамтрагчид байсан юм. Он удаан жил нөхөрлөсөн жинхэнэ найзууд билээ. Харутогийн гэр бүл бол цагаач гэр бүл. Харуто үргэлж Юнбинд дургүй байсаар ирсэн. Учир нь Юнбин Харутотой уулзах бүртээ үргэлж түүнд наалдаж түүнээс барагтаа холддоггүй. Дээрээс нь Юнбин Харутод хайртай гэхээсээ илүүтэй ямар нэгэн үйлдэл хийн түүнийг халамжилдаг билээ. Үүнийг Юнбин болоод гэр бүлийнхэн нь бүгд мэддэг бөгөөд эцэг эх нар нь дор бүртээ тэднийг дэмждэг билээ.






3нас

"Халуто"

"яасан"

"Халуто"

+Relationship+Where stories live. Discover now