*24*

992 110 0
                                    

Харуто
Юнбинтэй уулзаагүй 5 хоносон болоод ч тэр үү түүнийг улам их санаад байх юм. Би түүнд хэтэрхий их сайн болчихсон бололтой. Нүдээ анисан ч, хөгжим сонссон ч, хоолоо идсэн ч үргэлж Юнбин л бодогдоод байх юм. Юнбины араас явья гэсэн ч бага зэрэг санаа зовж байна. Ядаж байхад Жунгю ах юу ч хэлэхгүй чимээгүй л байгаад байх юм.

Дүүгийн төрсөн өдөр нь гээд түүнийг байхгүй хооронд бялууны газар луу очиж бялуу авах гээд зогсож байтал Сонми ороод ирэх нь тэр.

Би "Сонми?"

Сонми "Сайна уу Харуто. Чи эмнэлэг рүү очоогүй байсан юм уу?"

Би "айн? Юун эмнэлэг"

Сонми амаа дарсаар "тэнгэр минь тэгэхээр тэд чамд хэлээгүй байх нь ээ"

Би "Хурдан хэл л дээ? Арай Юнбин"

Сонми " чи мэдээгүй нь үнэхээр харамсалтай байна. Юнбин чамд санаа нь зовно гээд л хэлээгүй бололтой. Би ч бас урижигдар л Жунгюгээс мэдсэн. Одоо 7 гоос Юнбин сүүлчийн хагалгаандаа орно. Нилээн том хагалгаа юм шиг байсан. Амьхандаа би түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх санаатай торт авах гээд ирсэн юм" гэхтэй зэрэгцэн түүний утас дугарав.

Дахиад л дахиад л Юнбин чи дахиад л надад худлаа хэлчихлээ. Би үнэхээр их гомдож байна. Арай ч дээ.

Сонми нилээн нухацтайгаар утсаараа ярьж байв. Удалгүй тэр утсаа таслаад шуудхан намайг чирсээр таксинд суув.

Бид эмнэдэг дээр ирэн хар хурдаараа гүйцгээн ортол гайхалтай тэр хагалгаандаа аль хэдийн орчихож. Ким эгч уйлаад л суугаад байв. Харин Жунгю ах эгчийг тайвшруулсаар. Бурхан минь Юнбин үхэхгүй биз дээ. Чи надад амласан шүү дээ үргэлж миний хажууд байна гэж.

Газар суугаад бурхнаас түүнийг минь заавал аиьдруулж өгөөрэй хэмээн гуйгаад байж байтал Жунгю ах хажууд суув.

Би "яаж байгаа юм. Та нар бүгдээрээ яагаад ийм юм бэ!"

Жунгю "Юнбин хүссэн юм"

Би "ТЭГСЭН Ч ГЭСЭН!"

Би "би түүнд ямар их хайртайг та мэднэ шүү дээ. Тийм байж яагаад надад юу ч хэлээгүй юм"

Би "тэгээд л гэнэт далай гээд байж л дээ"

Яг одоо би цөхөрч байна. Юу ч утга учиртай санагдахгүй байна. Нулимсаа ч нууж чадсангүй. Тэдний хажууд уйлан суух би зөвхөн бурханд л залбирна.

Жунгю ах надад цагаан цаастай дугтуй гаргаж өгөв. Би түүн рүү гайхсан харцаар хартал

+Relationship+Where stories live. Discover now