*20*

1K 100 0
                                    

Юнбин
Амьдрал гэж үнэхээр ер бусын бас гайхамшигтай юм. Магадгүй энэ бүхэн бүгд Харутотой холбоотой байх. Бид өнгөрсөн хугацаанд сайн найз байсан. Харин одоо тийм биш. Одоо миний дурлалт хөвгүүн болсон гэх үү дээ. Тэр ч намайг хайрлаж, би ч түүнийг хайрлаж байгаа. Гэхдээ Харуто надаас албан ёсоор үерхэе гэж гуйгаагүй л байгаа. Яахав одоо үед тэгэх ээ больчихсон байх л даа гэхдээ л би албан ёсоор түүнтэй үерхэж хамтдаа гадуур хэнээс ч нуугдалгүй зугаалж, хөтлөлцөж алхамаар байна. Хүн гэдэг үнэхээр ханаж цадахаа мэдэхгүй юм. Эхэндээ би Харутог ядаж надтай сайхан юм ярьчихдаг болоосой гэж хүссэн. Харин тэр нь тэр нь биелчихсэн чинь түүнтэй үргэлж хамт байхыг хүссэн. Бас л биелчихсэн. Дараа нь түүнийг үргэлж инээж байгаасай гэж хүссэн. Бас л биелчихсэн. Харин одоо тэр ирээдүйд юу ч болсон бай миний хажууд байгаасай гэж хүсч байна. Би их шуналтай байгаа биз?

Бид хоёр жаргалтай байгаа ч Сонми Жунгю ах хоёр харин ч  яг  биднээс эсрэг байсан юм. Сонми ахад юу гэж хэлсэныг нь мэдэхгүй ч ах өмнөх шиг ээ инээж, тоглоом шоглоом хийж, дуу шуутай байхаа больсон.
Сонми ч мөн адил чимээгүй болчихсон. Хажууд нь албаар инээдтэй зүйл ярихгүй л бол зүгээр л болохоо больчихсон. Хэрвээ үүнээс илүү тэнэгтэцгээгээд байх юм бол аха бүх үнэнг хэлнэ гэж бодож байгаа. Гэхдээ бас үнэнг хэлчихвэл найзгүй ч болж магадгүй байх. Гэхдээ л хэн хэн нь ингэж зовж байсны оронд үнэнг хэлсэн нь дээр байх.

....

Өглөө болж 3 дах үзлэгэндээ орохоор гэрээс гарав. Ээж аав хоёр ажилтай байсан учраас ахтай хамт явж байгаа минь энэ юм.

Би "ах аа өлсөөд байна"

Жунгю "одоо үзлэгын чинь цаг боллоо. Дуусгачихаад идье за"

Би "гэхдээ өмнөх үзлэгэн дээр эмч зүгээр гэсэн биз дээ. Заавал ингэж үзүүлэх шаардлагатай юм уу?"

Жунгю "битгий тэнэгт. Чиний эрүүл мэнд чухал уу? Хоол чухал уу?"

Би "Харуто чухал за юу! Тэгээд ч би тантай биш Харутотой уулзаж хоол идэх гэж байсан юм."

Жунгю "муу хосууд битгий хүн дээрэлхээд байгаарай"

Би "тэгвэл та л найз охинтой болчихоочдээ?"

Жунгю "заза чимээгүй бол. Чи намайг ямар байдалд байгааг мэдэж байгаа"

Би "гэхдээ ах аа таны цангинасан чанга чанга инээдыг чинь санаад байх юм? Хэзээ хуучин ах минь эргэж ирэх юм бол доо"

+Relationship+Where stories live. Discover now