*3*

1.2K 136 1
                                    

Юнбин шинэ ангидаа ороод аль хэдийн 7 хоног өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд бүр дордсон уу гэхээс яг л байдгаараа байсан юм. Өглөө Сонмитой уулзаж хамтдаа хичээлдээ ирнэ. Тараад догбугины газартаа очиж догбуги иднэ. Ангийн охидуудтайгаа тэрсэлдэнэ. Харутог ширтэнэ. Түүний хийх ажил ердөө л энэ байсан юм.

Дараагийн цаг усан сэлэлтийн хичээлтэй учраас бүгд шүршүүрт орохоор явцгаав. Харин Юнбины хувьд өмнө нь ийм хичээлд сууж үзээгүй бас сэлж чадахгүй тул орохгүй хэмээн шийдсэн юм. Сонмиг явуулчхаад ганцаараа уйдаад байсан учраас бассейн руу очтол усан сэлэлтийн багш журналаа барин сууж байв. Юнбин багш дээрээ очин мэндэлтэл дөнгөж 20 гарч байгаа бололтой царайлаг нүдэнд дулаахан багш түүн рүү инээмсэглэх ажээ. Үүнийг харсан Юнбин шууд ичингүйрч улайн багштайгаа бөхийн мэндлэлээ.

Юнбин: уучлаарай багш аа би шилжиж ирсэн юм л даа. Тэгээд ерөөсөө сэлж чадахгүй болохоор орохгүй байж болно биз дээ

Жихён: ямар нэгэн өвчтэй бол болно. Харин эрүүл саруул бол заавал орох ёстой. Дүн гардаг хичээл учраас

Юнбин: орохгүй бол муу гарна гэсэн үг юм байна тэ багшаа?

Багш инээсээр толгой дохив.

Юнбин: тэгвэл багшаа би дараагийн хичээлээс орж болох уу? Өнөөдөр хувцас гэх мэт зүйлсээ авчраагүй юм аа

Жихён: болно оо. Дараагийн удаа багш нь чамд зааж өгөх болохоор хувцасаа аваад ирээрэй бас сэлж чадахгүй гээд санаа зовсны хэрэггүй шүү хэмээн инээмсэглэв.

Хүүхдүүд ч нэг нэгээрээ орж ирэн шууд ус руу үсрэн орцгоож байлаа. Юнбин багшийнхаа хажууд суун тэднийг ажна. Сонми Юнбин руу нэг ирмээд шууд л сэлээд явчихав.

Юнбин багштайгаа буу халсаар инээн сууж байтал Сонмигоос бусад бүх охид түүнийг үзэн ядна. Бас л сургуулийн царайлаг залуу, охидын зүрхийг эзэмдэгч нэгэн учраас Юнбинаас харамлаж байгаа нь энэ юм.

Үүнтэй зэрэгцэн Харутогоос өөр хүн рүү хэзээ ч ингэж хардаггүй харцаараа, усан сэлэлтийн багш руугаа харж байгаа Юнбиныг Харуто хараад байж ядна. Гэхдээ Харуто Юнбинд дургүй бас залхмаар гэж боддог. Магадгүй хажууд нь олон жилийн турш байгаа учраас ингэж санагдаж байгаа байх хэмээн өөртөө сануулан буцан сэлж эхлэлээ.

Юнбин Сонмиг хувцас солих өрөөний гадна хүлээгээд зогсож байтал ангийнх нь багш явж байх нь тэр. Юнбин бөхийгөөд мэндэлтэл

+Relationship+Where stories live. Discover now