Өгөх үү? Болих уу? гэж бодсоор байтал аль хэдийн орой болчихож. Өнөөдөр Харутогийн төрсөн өдөр сүүлд уулзахад нэг тийм эвгүй зүйл болсон болохоор бид тааралдсан ч юу ч ярихгүй байгаа.
Ойлгомжтой шүү дээ тэр надад дургүй таарсан ч надтай юу л ярив гэж. Өөртэйгөө мөн ч их тэрсэлдсэн гэсэн хэдий ч би сэтгэл зүрхэндээ ялагдаж орхисон юм. Би түүнд бэлэг авсан. Бидний бага байхад авхуулж байсан зураг. Би шаар барьчихсан Харуто намайг дэрлэчихсэн бидний зурагтай хар цамц. Өгнө гэж бодож байсан ч яг одоо миний хулчигар зан намайг бариад байна.
Магадгүй зүгээр л өөртөө дурсгал болгоод үлдээчихсэн нь дээр байх л даа.
Толгойгоо өвтгөхгүйн тулд өнөөх Харутод өгөх цамцаа бэлэгний уутанд нь хийн орны доор хийчихэв. Хэн ч олохгүй биз.
Гэрт уйдаад байсан учраас Сонмитой холбогдон бид гэрийн ойролцоох догбугины газарт уулзахаар тохиров. Зузаан малгайтай цамц өмсхийнхөө зэрэгцээ толгойндоо өмсдөг саарал малгайгаа ч мартсангүй гэрийн түлхүүрээ аван аав ээжид хэлчихээд гэрээс гарав. Энэ агаар үнэхээр сайхан байна. Өвчин туссанаасаа хойш яагаад ч юм би бүх зүйлд талархдаг болчихсон. Энэ цаг мөчид олдож буй бүх зүйлийг хайрладаг болчихсон. Сонин байгаа биз?
Нэг сайн гараа дэлгэж тэнийчихээд Харутогийн гэр лүү хартал харанхуй байв. Магадгүй гадуур тэмдэглэж байгаа байх. Удалгүй Сонми бид хоёр уулзан заншил болсон зангаараа халуун ногоотой догбугигаа идэн зогсож байтал ах байн байн залгаад байв. Магадгүй намайг Сонмитой уулзах гээд гарсныг ээж ааваас сонсчихсон байх тэгээд л ингээд байгаа байх.
Би "яасан бэ"
Жунгю "намайг Сонмитой уулзуулаагүйн чинь төлөө би Харутод бэлгийг чинь өгчихлөө"
Би "юу? Та яаж?"
Жунгю " би чиний бүх зүйлийг мэднэ шүү дээ бяцхан дүү минь. Аль дэлгүүр явж энэ цамцыг захиалахад чинь л би мэдчихсэн байсан юм."
Би "галзуу амьтан. Яг одоо наанаа байж байгаарай. Үхсэн гэж мэд өөрийгөө"
Ахтай хэрэлдээд утсаа тасалтал Сонми надруу гайхаад хараад байв. Би болсон бүхнээ түүнд хэлээд Сонми ч мөн сандарсаар бид хамтдаа манайх руу явцгаав.
Харутогийн гэр лүү харвал бүх цонх нь гэрэлтэй байх нь тэр. За ингээд би дууслаа түүнд сайн гэдгээ бүр илүү их мэдэгдүүлчихлээ. Бас тэр надад дургүй намайг үзэн яддаг.