Юнбин
Газар доороос гай гэгчээр бурхан үнэхээр намайг өдөөд байгаа бололтой. Гэнэтхэн л эрүүл болж байна гэснээ бас дахиад гэнэтхэн хагалгаа хийлгэ гээд л. Яахав эхний хүнд үе шатаа давсан болоод ч тэр үү одоо удахгүй орох хагалгаанаас нэг их айхгүй байна л даа. Гэсэн ч эмчийн хэлсэн үг намайг яг хөлдүү мэт болгосон. Би одоо ч түүний утгыг ойлгохгүй л байна.-"хүссэн бүхнээ хийж байгаарай"
Үүнийг хоёр л янзаар ойлгож болно. Нэгт би удахгүй үхэх эрсдэлтэй. Хоёрт зүгээр л намайг өвчтэй учраас энэ үгийг хэлсэн байх.
Гэсэн ч би хэзээ ч бууж өгөхгүй зуун хувь эрүүл болтлоо үргэлж хичээж эмчилгээгээ сайн хийлгүүлэх болно. Одоогоор хагалгаа товлогдоогүй ч дараа сарын эхээр гэж таамагласан байгаа. Эмч гэр бүлийнхэнд хэлчихсэн учраас тэд их санаа нь зовсон бололтой яг өмнөх шигээ чимээгүй хэцүү байгаа. Нэг бодлын намайг гэх хүмүүстэйд баярлах л хэрэгтэй юм шиг.
....
Ээжтэй хамт оройн хоолонд нь туслаад байж байтал ах нүүр дүүрэн инээмсэглэсээр ороод ирэх нь тэр. Ээж бид хоёр бие бие рүүгээ нэг хараад дараа нь ах руу хартал
Жунгю "яасан? Юнбин-а ах нь дуртай йогуртыг нь аваад ирсэн шүү. Май"
Би "дэбак! Та чинь яачихаа вэ? Одоо арай сэтгэл гутралд ороод галзуурч байгаа юм биш биздээ? Хүн галзуурхаараа сонин болдог гэсэн шүү Ээж!"
Ээж "ер нь маргааш эмнэлэг явья. Гэнэт дув дуугүй инээхээ ч больчихсон байж. Ингээд гэнэт инээгээд ороод ирхээр чинь үнэхээр их айж байна шүү. Ким Жунгю!"
Жунгю "ашш яах вэ байз? Маргааш манай найз охин гэрт ирж та нартай танилцана шүү. Ээж гоё хоол хийгээрэй"
Ээж "би хэзээ муухай хоол хийдэг байсан юм?"
Би "та Сонмиг хаячихаж байгаа юм уу? Бүр ингээд үү? Араас нь очоочгүй байж уу?"
Жунгю "за мэдэхгүй би өрөөндөө орлоо" гэсээр дээшээ гарчихав.
Оройн хоолоо идчихээд байж байтал нэг л хоол шингэхгүй байгаа мэдрэмж төрөөд байв. Ээж аавд салхинд гарчихаад ирье хэмээгээд гадаа гартал цаг агаар яг гоё таарсан байв. Нэг сайн амьсгалаад зогсож байтал утас дугарав.
Яадаг билээ Харуто залгаж байна. Арай намайг болзоонд урих гээд байгаа юм биш биз дээ? Эсвэл за ер нь мэдэхгүй ээ гэж бодоод хий дэмий догдлон шууд утсаа автал түүний бүдүүн хоолой өөдөөс бараг л орилж байв.