*12*

1K 109 1
                                    

Сонми
Юнбин 7 хоног ор сураггүй алга болчихсон. Багш ч гэсэн юу ч хэлэхгүй. Утсаа ч авахгүй зурвас ч бичихгүй. Сошиалд ч мөн орж ирэхгүй. Гэрт нь очсон нь хэн ч байхгүй. Жунгю ч гэсэн яг адилхан. Бүгдээрээ усанд хаясан мэт чулуу шиг болчихсон.

Тэднийг хэн ч мэдэхгүй мэдсэн ч хэн ч хэлэхгүй. Дээрээс нь Харутод ч бас мэдэж байгаа зүйл байхгүй. Амьдаар минь алахыг хүсэж байгаа юм байх даа. Надад үнэхээр бодогдож байгаа зүйл юу ч алга.

Юнбин байхгүй болоод ч тэр үү уур амьсшал нэг л тийм чимээгүй уйтгартай болчихсон. Өдөр бүр яг л нэг хэвийн, тараад догбуки идэхэд хэн ч хамт идэхгүй. Маш их санаж байна. Маш их.

Өглөө сэрүүлгэ дуугарсаар хамаг хараалаа хэлэн буцаж унтраан хэвттэл ээж гаднаас ороод ирэв.

Ээж "Пак Сонми босоод ир! Хурдан хичээлдээ яв. Хоцрох нь"

Би "явах хүсэл алга. Ганц удаа унтчихая"

Ээж "эвээр хэлж байгаа дээр хурдан бос. Америкт байхад ч гэсэн чи үргэлж ингэдэг байсан биз дээ. Ичихчгүй сургуулиасаа гарчихаад"

Ээжээс болж нойр минь сэргэчих нь тэр.

Би "хэн хүнтэй гэрлэхээр энд ирсэн нь билээ. Одоо яасан дахин гэрлэлт чинь таалагдахгүй байгаа болохоор дахиад намайг өөр тийшээ авч явах нь уу? Магадгүй Япон руу дагуулж явах уу?"

Ээж хоолойгоо намсаган "алив ээ юу болсон юм бэ? Чи хэзээ ингэж орилдог байсан юм?"

Хамаг нулимс асгарчих гээд сонин болоод байв. Арай ядан нулимсаа тэвчин

"тэр гэнэт алга болчихсон". Хамаг нулимс минь урсахад

Ээж нэг инээд алдсанаа "миний охин чинь эрэгтэй хүүхдээс болоод уйлаад байгаа юм уу?"

Би "айн? Юу гэж дээ. Миний танд үргэлж ярьдаг байсан Юнбин гэдэг найз маань. Гэнэт алга болчихлоо. Гэрийнхэн нь хэн ч утсаа авахгүй бас гэртээ ч байхгүй. Надад хэцүү байна. Би түүнийг маш их санаад байна. Яг үхэх нь бас санаа зовоод байна" гээд уйлахад ээж миний мөрөн дээр гараа тавиад "алив ээ битгий уйл ямар нэгэн асуудал гарсан байх. Удахгүй заавал буцаад ирнэ ээ"

Арай гэж тайвширсаар сургууль руу орж байтал. Үүдэнд нэг л танил машин зогсож байв. Удалгүй тоолгүйгээр сургуулын хашаагаар орох гэж байтал "Сонми" гэв.

Би гайхсаар хойш харвал Жунгю зогсож байв. Гайхалтай миний сураггүй алга болсон найзын минь ах байх шив.

+Relationship+Where stories live. Discover now