Юнбин
Өдөржингөө ээжтэй хамт хоол бэлдсэны эцэст Жунгю ахын найз охин гэх нэртэй хүний ирэх цаг нь болов.Пак Сонми чамайгдаа найзаасаа ийм том зүйл нуугаад л найз ч бол доо.
Ээж "Юнбин-а ингэхэд ах чинь ямар охинтой нийлчихсэн юм?"
Би "мэдэхгүй ээ одоо ирхээр нь л харья"
Удаан хүлээсны эцэст тэд орж ирцгээв. Сонми ах хоёр хөтлөлцсөн байх бөгөөд Сонми ээжид цэцэг өгч аавд шатар авчирсан байв.
Жунгю "танилц бараг л бэр чинь болох хүн Пак Сонми"
Сонми "сайн байна уу ах аа эгч ээ"
Аав "юун ах эгч! Аав, ээж гэж дуудахад болно шүү дээ"
Би "аягүү сайн байна уу? Бэр эгчээ" гээд албаар бөхийв.
Сонми "яааа Юнбин-а"
Би "хмм дараа яриатай шүү хоёулаа"
Ээж аав хоёр эхэндээ гайхсан ч сүүлдээ их баярлацгаасан юм. Мэдээж манай Сонми чинь хүн бүхэнд л таалагддаг хөөрхөн охин шүү дээ. Нэгэнт энэ хоёрт уурласан дүр үзүүлсэн юм чинь гүрийж байгаад ах энэ хоёрыг далай руу дагуулж явна аа.
Оройн зоог дуусан ах Сонмиг хүргэж өглөө гэхэд нь араас нь хамт хүргэж өгье гэж шалсаар байгаад гарч ирсэн минь энэ юм.
Би "за тэгэхээр залуучууд их айхтар юм аа"
Сонми "Юнбин-а уучлаарай хэлнэ гэж бодсон ч тохиромжтой цаг зав гарсангүй ээ. Тэгээд ч ичээд байсан юм аа"
Жунгю "юундаа энэнээс уучлалт гуйгаад байгаа юм? Хоёулаа л жаргалтай байвал бусад нь хамаагүй"
Би "өө заза тэгвэл"
Би "хөөе надад үнэн гоё санаа байна дэмжих юм уу?"
Жунгю "хэлээчдээ тэгээд"
Сонми "юу ч байсан зөвшөөрнө"
Би "Харутотой дөрвүүлээ хотоос гарж далай үзье"
Жунгю "битгий давар бас Харуто гэчихжээ"
Би "яасан балиар нарийндаа хатсан амьтан бэ? Гоё машинтай ч юм шиг. Би угаасаа таниас гуйхгүй мэдэв үү. Би Харутотой хамт автобусаар явчихна"
Сонми "ээ Жунгю далай гоё л санаа байна шүү дээ. Юнбин-а хэрвээ автобусаар явбал би ч бас хамт явья"
Жунгю "хөөе хөөе Ким Юнбин гуа битгий манай Сонмиг уруу татаад байгаарай. Би тоглосон юм аа мэдээж далай явна шүү дээ"