Тайландад байх долоон хоног дуусан бүгдээрээ гэртээ ирцгээн нилээд хугацаа өнгөрсөн байв. Энэ хугацаанд Харуто Юнбин хоёрын хооронд урьдын адил л юу ч болоогүй билээ. Харин Сонми Жунгю хоёрын хувьд Жунгюгын хэсэг тэнэгтэлтээс болж тэд бүр мөсөн харьцхаа больсон юм.
Жүнкюу өөрөө өөртөө эмэгтэй хүний араас гүйдэг хүн биш гэж хэлэн сануулсаар больсон юм.
Юнбин
Дахиад л үүрээр сэрчихлээ. Сүүлийн хэдэн хоног үргэлж л үүрээр сэрж бас үс маш их унаад байх юм. Магадгүй байгаль орчины өөрчлөлтөөс болж л ингэж байгаа байх.Одоо дахиж унтахгүйгээс хойш өөртөө босч хоол хийхээр шийдэн гал тогооны өрөө рүү зүглэлээ. Талхаа шарагчинд хийгээд хөргөгчөө онгойлтол
"ашшш дахиад л мартчихлаа. Юу хийх гэж байснаа дандаа мартаад байх юм. Хар багаасаа зөнөж байгаа юм байхдаа би?".
Талх ч шарагдан би хөргөгчнөөс гартаа тааралдсанаа аван хаагаад эргэж хартал яг хойно минь ах зогсож байв.
Би "та чинь галзуу юм уу! Хүн айлгаад хаячих юм! Наад нүд чинь яагаа вэ? Хөв хөх болчихож?"
Жунгю "чадахгүйнэ"
Би "юу?"
Жунгю "тайландаас ирсэнээс хойш олигтой бүтэн нойртой ч унтсангүй! Шийдсэн. Би чамайг хичээлээс чинь очиж авна шүү. Дахиад Сонмиг эргүүлнэ ээ."
Ахын ярисан зүйл гэнэтын болоод ч тэр үү инээд маш их хүрээд байв. Энэ хоёрыг ойлгох үнэхээр хэцүү бие биенээ огт элдэвээр бододгүй гэсэн мөртлөө цаанаа л нэг зүйл байлгацгаагаад байдаг сонин гэдэг нь.
"болиоч дээ Сонми таныг тоохгүй ээ"
"чамайг ч бас Харуто тоохгүй"
"би ч яахав Харуто угаасаа л надтай илүү харилцаатай байхгүй нь тодорхой. Яахав анхны минь хайр юм даа"
"хаха анхны хайр чинь мөн ч юм уу биш ч юм уу?"
Бид хоёр хамтдаа цайгаа ууцгаан яриад сууж байтал аль хэдийн хичээлдээ явах цаг болчихов. Хурдхан шиг хувцасаа өмсөн гадаа гараад нэг сайн агаар үнэртээд зогсож байтал Харуто ч мөн гарч ирэв.
Би түүн рүү инээн даллавал өнөөх зуршлаараа над руу нэг харчихаад түрүүлээд явчихав. Би түүнийг гүйцэж очин
"дандаа хүн хаяж явах юм. Одоо угаасаа чи бид хоёрыг ихэнх нь мэдэж байгаа шдээ"