*6*

1.2K 132 2
                                    

Оройн 7 цаг

Юнбины ээж аав тэднийг хүргэж өгч чадахгүй гэсэн тул Жунгю аавынхаа машиныг унаж явахаар болсон юм.

Юнбин чимданаа зөөж ядсаар иртэл Жунгю аль хэдийн машин дотроо ороод суучихсан байв.

Юнбин: сэтгэлгүй таныг ямар ах гэдэг юм!

Жунгю: хурдан суу ганц юм даачихаж чадахгүй ёстой нээрээ

Юнбин муухай харсаар машинд суун тэд хөдлөв.

Юнбин: ах аа энд түр зогсож бай. Сонми хамт явна гэхэд Жунгюгын нүд орой дээрээ гарах шахав.

Юнбин машиныхаа цонхоо онгойлгоод "Сонми энд байна. Наашаа"

Чимдан болон үүргэвчтэйгээ ирэх Сонмиг харсан Жунгю шуудхан бууж Сонмитой мэндлээд ачааг нь хойно хийж өгөх нь тэр. Сонми ч мөн баярлалаа гэж хэлээд машинд нь ортол Юнбин хошуугаа унжуулаад сууж байх нь тэр

Сонми: за хөдөллөө шүү охидуудаа

Юнбин: тэгээд яваач

Сонми: чи чинь яачихаа вэ?

Юнбин: сая миний чимданыг өргөж өгөхгүй намайг хаяаад машиндаа суучихсан. Тэгсэнээ чамайг харсанаа шууд гүйж очоод чамд тусласан гэхэд Сонми инээд алдана.

Жунгю: юу гээч Юнбина. Миний нэг баримталж яваг дүрэм байдаг юм

Юнбин: юу?

Жунгю: зөвхөн эмэгтэй хүмүүст л туслана

Юнбин: тэгээд би эмэгтэй биш юм уу?

Жунгю: миний дүү чинь жинхэнэ эр хүн гэхэд Сонми ч бас инээв.

Юнбин: Сонми чи миний найз биздээ?

Жунгю Юнбин хоёр замын турш маргалдсаар онгоцны буудал дээр ирэв. Энэ удаа Жунгю бас л өөрийн болон Сонмигийн ачааг аван явав. Энэ байдалд нь Сонмид эвгүй санагдсан бололтой "би өөрөө" гэхэд Юнбин ахыгаа шоолно.

Дотогш ортол ихэнх хүүхдүүд ирчихсэн байв. Усан сэлэлтын Жихён багш болон Мина багш тэдэнтэй хамт зогсож байв.

Юнбин Сонми хоёр шуудхан гүйн очиж багш нартайгаа мэндэлнэ.
Хар нүдний шил зүүсэн Жунгюгыг охидууд шивнэлдэн ярьцгааж байв.

+Relationship+Where stories live. Discover now