*7*

1.1K 123 2
                                    

Юнбин Сонми хоёр  Мина багшийг чирсээр гарч хоол идэхээр болов. Их халуун учраас тэд гурвуулаа даавуун даашинз өмсөн ангийхан дээрээ очицгоов. Тэднийг очиход бүгдээрээ байхгүй байв. Гайхаад буцаж явбал Жону хоёр гартаа ундаа барьсаар тэдэн дээр ирэв.

Жону: та гурав энд юу хийж байгаа юм? Явахгүй юм уу?

Юнбин: гэхдээ буудлын ресторан тэнд гээд гараараа заахад

Жону санаа алдсаар амандаа "Нами!" гэх нь сонсогдов.

Жону: Намигийн хийсэн ажил гэнэт ресторан нь ажлихааргүй болчихсон өөр газар орьё гээд биднийг далайн эргийн хажууд байгаа ресторанд ирээрэй гэсэн. Та гуравт хэлээгүй байх нь ээ?

Сонми: Нами муу намаг. За яахав ээ чамайг

Юнбин: алив би гэсээр нэг гартаа барьсан савлагаатай ундаануудыг нь авав.

Жону: чи дааж байгаа юм уу?

Юнбин: мэдээж би чинь халк байхгүй юу гэхэд Жону Юнбиныг шоолж инээнэ.

Сонми болон Мина багш хоёр түрүүлэн таксинд суугаад өнөөх ресторан руу явсан бөгөөд Жону Юнбин хоёр ундаануудаа барьсаар такси хүлээнэ.

Юнбин: ингэхэд чи яагаад ганцаараа явж байсан юм? Туслах хүн хамт ирээгүй юм уу?

Жонву: үгүй ээ хэрэггүй. Зүгээр л ганцаараа хэсэгхэн хугацаанд ч болтугай баймаар байсан юм

Юнбин: мм хэцүү зүйл байвал би сонсоход бэлэн шүү. Сайн зөвлөгч биш ч сайн сонсогч бол мөн шүү гээд инээд алдав.

Жону: ойлголоо баярлалаа. Нээрээ чи харутотой найзууд юм байна лээ тэ?

Юнбин: тэрийг чи яаж мэдсэн юм

Жону: өөрөө хэлсэн юм аа. Чамтай битгий харьцаараа наалдамхай шүү гээд л байсан

Юнбин: яасан зэвүүн амьтан бэ! Намайг битгий буруугаар ойлгоорой гэхдээ би тийм биш. Зүгээр л Харутод сай~гээд амаа дарчихав.

Жону: тэгэхээр чи сайн байх нь

Юнбин: мартах гээд хичээж байгаа юм аа. Харутогийн араас 10 жил гүйлээ. Даан ч надад ганц ч удаа сайхан хандаж байгаагүй дандаа боль муухай тэнэг гэдэг. Тиймээс би мартахаар болсөөн хэмээн яг л жаахан хүүхэд шиг үглэж зогсоно. Удалгүй такси ирэн тэр хоёр суун рестораны зүг хөдлөв.

Юнбин цонх руу харсаар гэрэлт шөнийг биширч уулга алдана. Харин Жону түүнийг харан эгдүү нь хүрнэ.

+Relationship+Where stories live. Discover now