Би энд юу хийгээд байна аа? Хэрэггүйгээ мэдсээр байж яах гэж ирсэн юм бол?
Магадгүй гомдож, шархалж бас шаралхсан сэтгэл минь тэвчээрийн хязгаар гэгчид тулсандаа хэн нэгэн рүү хурдхан хороо гадагшлуулахыг хүссэн байх.
Тэгээд л хамгийн түрүүнд санаанд буусан нь яг одоо нүдний минь өмнө жаргалтай нь аргагүй инээлдэн суух хогийн амьтад учраас энэ хүртэл ирээд байж.
Урагш алхам ахих тусам өөртөө зориг оруулахаар эсвэл зүгээр л байдал буруугаар эргэхэд өөрийгөө хэргээс цэвэрхэн авч гарахын тулд уусан хэдхэн балга хатуу юмны үйлчлэл биеэс минь үргэн зайлах шиг болж, салгалалт гэгч хормын дараа л биеийн бүх хэсэгт хүрэх шиг мэдрэгдэв.
Гуйван явсаар урд нь тулж очоод анхаарлыг нь татахаар ширээн дээрээс шилтэй шар айргийг авахад тэд ч над руу харцаа шилжүүлэхдээ нүүрэн дэх инээмсэглэлээ товчлуур дараад л алга болголоо.
"Үги?"
Лукас хажуудаа суух эмэгтэйн мөрөөр тэвэрсэн гараа татан аваад дээш өндийхдөө ийн сулхан дуудав.
Би шулуун ярьж чадахгүй, хэл ам орооцолдож байгаагаа сайн мэдэж байсан ч үүнээсээ ичихийг хүссэнгүй.
"Тиймээ, би бол Үги. Сон Үги!"
Лукас миний гараас шилийг авахаар оролдоход би доторхыг нь ширээн дээр асгаад байгаагаа анзаарч хурдхан цээжиндээ наалаа.
Лукас ахиад л "Үги?" Гэж сулхан дуудахад би хүсээгүй ч түүн рүү орилчихов. Энэ бол зуун хувь архины буруу.
"БИ НЭРЭЭ МЭДЭЖ БАЙНА! Битгий дахин дахин хоосон нэрийг минь дуудаад бай!"
Лукас ширээ тойрон миний дэргэд ирээд "Чи дэндүү их уучихаж, гэрт чинь хүргээд өгье"
Мэдээж тэнэг ч байлаа гэсэн эмэгтэй хүн найз залуу нь өөр эмэгтэйд ийм эелдэг зан гаргахад хардаж бас уурладаг юм.
Би л тэгэж чадаагүй...
Буйдан дээр суух Лукасын... бүсгүй түүн рүү нүдээ бүлтийлгэн асуулт эрэх аятай хараад мөрөө үл мэдэг хавчих шиг болов.
Лукас над руу нэг түүн рүү нэг харснаа "Хүргэж өгчихөөд ирье" гэж зөвшөөрөл авах аятай өрөвдөлтэй гэгч асуух нь миний инээдийг ихээр хүргэж байна.
"Намайг тавь!" Би Лукасын гарыг мөрөн дээрээсээ холдуулахдаа өөрөө унахаа дөхсөн ч эцсийн мөчид тогтож амжаад үсээ гараараа хальт л янзалсан болох зуураа түүн рүү харлаа.
YOU ARE READING
How To Get You Back [MGL] /Дууссан/
FanfictionЧамайг буцааж авах арга /Лукас, Хэндэри, Үги/