Сургуулийн гадна сандал дээр бараг хагас цаг суусны эцэст хүлээж байсан хүн минь ирэв. Тэр хүн чимээгүй л явсаар хажууд багахан зайтай суулаа.
Би "Сайхан амарсан уу?"
Хэндэри "Тийм ээ, чи?"
Би "Унтаж чадаагүй хүний хувьд хариулахад хэцүү л асуулт байна"
Хэндэри одоо л инээмсэглээд над руу харав "Хэд хоног холбоогүй байж байгаад гэнэт дуудахаар чинь их гайхлаа шүү"
Би "Ямар нэг зүйлийн талаар нухацтай бодох цаг хэрэгтэй байсан болохоор..."
Хэндэри "Юу юм? Бодож дууссан болоод л ирсэн байлгүй дээ"
Би өөдөөс нь харахдаа дотроо асар ихээр сандарч байгаагаа мэдэрч байна "Чи надаас зүрхээ буцааж авна гэж байсан"
Хэндэри царай нь барааж урагш сургуулийн үүд рүү харцаа чиглүүлэв "Тийм ээ"
Би "Авсан уу?"
Хэндэри "Тийм ээ, авсан. Яг одоо цээжин дотор минь цохилж байна"
Би "Тэгвэл би одоо чамд хэрэггүй"
Яг л би Лукасаас өөрийнхийгөө аваад л хаяж байгаа шиг. Тэр хүний зүрх сэтгэлд анхаарал огтхон ч тавилгүй өөрийгөө бодоод л орхиж байгаатай адилаар.
Тиймээс Хэндэри ч бас намайг орхих байх. Дөнгөж л буцаж ирээд байсан зүрх минь түүний төлөө хүчтэй цохилдог болоод байхад хаяаад явж мэдэхээр байна.
Хэндэри "Би чамд гомдоогүй ээ"
Би "Гэсэн ч би чамд муу зүйл олон хийсэн. Ядаж л зүрхийг чинь өөртөө авчихаад мэдэх ч үгүй яваад байж"
Сургуулийн хаалга хүчтэй савагдан онгойж дотроос Зиолин түрүүлэн гарч ирэхэд Лукас араас нь дагаж байв.
Зиолин их л цухалдангүй ийш тийш харж байснаа Хэндэри бид хоёрыг олж хараад хурдан алхалсаар дөхөөд ирлээ.
Бидэн рүү ирж байгаа нь угаас тодорхой байсан учраас урдаас нь угтан дээш босоход Зиолин намайг шууд л алгадаад авах нь тэр.
Лукас түүний мөрнөөс хойш хүчтэйхэн татсан ч тоосонгүй Зиолин "Бусдын найз залууг булаасны чинь шийтгэл!"
Би толгойгоо сэгсрэн үсээ янзлаад зөрүүлэн түүнийг илүү хүчтэй алгадахад хацраа барьсаар над руу нүдээ бүлтийлгэн хорсолтой нь аргагүй харж байв.
Би "Тэгвэл чи ч гэсэн шийтгэл хүртэх ёстой!"
Тэр хавиар явж байсан хүмүүс бүгд л алхаагаа удаашруулан хэрэгт дурлаж байгаа нь мэдээж.
YOU ARE READING
How To Get You Back [MGL] /Дууссан/
Hayran KurguЧамайг буцааж авах арга /Лукас, Хэндэри, Үги/