607 83 9
                                    

Оройхон гарцгаасан учраас амралтын газар ирээд нэг их удаагүй байхад гадаа харанхуй бүрхчихэв. Яг амаар ярилцаагүй ч зүгээр л юмс миний төлөвлөснөөр болж Диеюү найз залуугийн хамтаар нэг өрөөнд ороход Хэндэри тэдний араас байшин руу оров.

Лукас саравчны сандлаас босоод "Тэгээд чи надтай хамт хонохыг хүсээ юу?" Гээд инээдээ барьж ядаж байгаа харагдана.

Би "Дургүй байвал би өөр өрөөнд хоночихож болно оо"

Түүний хажуугаар зөрөх үед гарнаас зөөлхөн татаад өөр лүүгээ харуулав.

Лукас "Хэн дургүй байна гэсэн юм?"

Надад үлдсэн түлхүүр дээрх дугаарыг харж явсаар өрөөгөө олоод дотогш орлоо. Нэг хүний өрөө учраас мэдээж хэрэг бүх зүйл нь нэг л байж таарна шүү дээ.

Цүнхээ жижиг сандал дээр тавиад дээгүүрх цамцаа тайлав. Энэ үед Лукас орон дээр суучихсан намайг тасралтгүй дагуулан харж байсан юм.

Санаандгүй харц мөргөлдсөн юм шигээр түүн рүү хараад дөхөн очихоор шийдэв. Урд нь тулж ирээд шууд л нимгэн цамцаа тайлаад шидчихсэнд Лукас над руу том нүдээ улам л томруулан хараад "Юу хийгээд байгаа юм?"

Би түүний өөдөөс харж өвөр дээр нь суугаад нүүрээ ойртуулахдаа хэргээр юу ч эхлээгүй байхад түүнийг хүсэж байгаа юм шиг л хүнд хүнд амьсгалахдаа "Яагаад гэнэтхэн ойлгохгүй дүр эсгээд байгаа юм? Жаал шиг" гэв.

Уруул дээр нь хүчтэйхэн үнсэхэд тэр ч хариу үнсэн, хааяа нэг цус шүүртэл нь чангаар хазлахыг ч тоосонгүй энэ бүхэнд автаж байгааг нь би мэдэрж байна.

Малгайтай цамцыг нь дээш татан тайлаад ахин ойртохдоо би "Ийм зүйл болсныг найз охиноосоо сайн нууж чадна биз?" Гэж шивнэхэд Лукас намайг хажуу тийш орон дээр хэвтүүлээд хүзүүнээс эхлэн үнсэх үедээ "Битгий энэ халуухан мөчид түүнийг дурс"

Би "Яагаад? Гэсэн ч чи түүнд хайртай учраас хуурч байгаадаа харамсах ёстой"

Түүний ууртай харц над руу харахыг нь мэдсэн учраас зүгээр л уруулаа хазаад, гараа доош явуулан өмднийх нь цахилгааныг буулгав.

Лукас эргэн үнсэж эхлэхдээ "Дараа энэ тухай ярилцъя, харин яг одоо би чамаас болж галзуурах нь" гээд үйлдэлдээ илүү хүч орууллаа.

Мэдээж энэ ажил гайхалтай байсан. Тэр өмнөхөөсөө сайжирсан гэдгийг ч хэлэх хэрэгтэй байх. Магадгүй тэр Зиолины ач.

How To Get You Back [MGL] /Дууссан/Where stories live. Discover now