Бясалгал хийхийг хичээсэн ч толгойд зүгээр л ийм хэцүү гэдгийг нь яагаад хэн ч надад хэлж байгаагүй талаар бодсоор байгаад сүүлдээ залхсандаа буйдан руу үсэрч суугаад ширээн дээрээс аягаа авч амаа дүүртэл ус залгиллаа. Утасныхаа цагийг харвал шөнийн 3 цаг болж байв.
Ийм байдалтай бараг л нойргүй шахуу тав хонож байгаа ч үнэндээ бухимдах зүйл байгаагүй юм. Зүгээр л би өөрийнхөөрөө юм шиг хуурамч дүр төрх, зан ааштай болохыг хичээж байна.
Маш их зүйлээр дутагдаж байгаа ч бүх зүйлд сэтгэл хангалуун, ямарваа нэг зүйлийг хийхийг хүсэх ч хийлгүй үлдээж, хийхийг хүсэхгүй байсан ч хийж байгаадаа дуртай юм шиг тийм л дүр төрх. Яг л би юм шиг өөр хэн нэгэн.
Энэ бүхэн хялбар биш хэрнээ ердөө ганц л зүйлийг бүтээхийн тулд зориулагдсан нь харамсалтай.
Тэр ганц зүйл нь... Эргүүлж авах!
Би өөрийнхөө зүйлийг эргүүлж авмаар байна!
Үүний тулд би өөрчлөгдөх хэрэгтэй болсон юм. Эелдэг харилцаатай, сайхан сэтгэлтэй, үнэнч байлаа гээд бүх зүйл миний талд хүрээд ирдэггүй гэдгийг би маш сайн ойлгосон. Зарим тохиолдолд хүйтэн хөндий, бүдүүлэг, дээрэлхүү, сэхүүн, хуурамч байх нь хайртай зүйлсээ дэргэдээ үлдээхэд тусалдаг.
Тиймээс би өмнөх Үги байснаасаа болж алдсан зүйлээ шинэ Үгигийн тусламжтай эргүүлж авах болно. Энэ хэлсэнчлэн бүдүүлэг, дээрэлхүү, хуурамч байх учраас сандарч байна.
Эгц урагш хоосон газар луу ширтэн, толгойдоо элдвийг бодож суусаар нэг мэдэхэд үүр цайжээ. Ганцаар амьдардаг түрээсийн байрны минь цонхоор өглөөний нарны гэрэл зугуухан хөдөлсөөр орж ирэх нь яг л надаас орж болох уу гэж зөвшөөрөл эрэх шиг.
Хэрэв би Зогс! гээд хэлчихвэл үгэнд минь ороод байрандаа таг гацчих юм шиг санагдах нь магадгүй миний хийсэн сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой байх.
Хангалттай удаан өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж толгойдох зүйлсээ цэгцэлсэн гэж бодсон учраас өнөөдөр би гадагш гарах болно.
Шүүгээгээ онгойлгоход бараг л хоосон байх нь хоёр хоногийн өмнө ихэнх хуучин хувцсаа гаргаж шатаасныг минь сануулж би багахан инээмсэглэлээ.
Эвхэн тавьсан өмнүүдээс хамгийн дээд талыхыг нь сонгож орон дээр тавиад үргэлжлүүлэн дээгүүр өмсөх юм хайхаар буцан шүүгээний урд очив.
Бусдыг дуурайгаад авсан ч огт өмсөнө гэж бодож байгаагүй богино топнуудыг би хэргээр урт нэвсгэр футболкануудынхаа оронд байрлуулсан тул тэд дундаасаа нэгийг сонгосон юм.
YOU ARE READING
How To Get You Back [MGL] /Дууссан/
FanficЧамайг буцааж авах арга /Лукас, Хэндэри, Үги/