606 75 12
                                    

Хэтэвч...

Цүнх...

Гэрийн түлхүүр...

Ганц хоног яваад ирэх энэ зэргийн зугаалганд өөр юу л хэрэг болов гэж. Гэрээс гараад автобусны буудал руу чиглэн хэд алхаж байтал гэнэтхэн хажууд нэг машин гарч ирээд яг зэрэгцээд яваад байх нь тэр.

Эхэндээ тоохгүй байхыг хичээсэн ч удах тусам уур хүрээд байсан учраас байрандаа зогсоод машин руу харлаа. Цонхны цаанаас намайг харж байгааг нь мэдэх учраас хөмсөгөө зангидан мөрөө хавчиж "Юу хэрэгтэй юм?" Гэвэл цонх хурдхан доош буув.

Лукас "Чи хэрэгтэй байна"

Би нүдээ эргэлдүүлсээр урд талын суудалд суугаад "Зүгээр л хэлчих нь биздээ? Гайхуулах гээд ядчих юм"

Лукас явахгүй над руу хараад суугаад байсанд би "Яасан? Надаас үнсэлт авах гээд хүлээгээд байгаа юм уу?" Гэхэд тэр сулхан инээснээ "Чи үнэхээр өөр болчихож ээ" гээд машинаа хөдөлгөв.

Хэндэригийн байрны гадаа ирээд түүн рүү залгаж дуудаад би машинаас буух гэж байтал Лукас гарнаас барин зогсоож "Яах гэж байгаа юм?"

Би "Арын суудалд сууя"

Лукас "Яах гэж?"

Би хариу хэлэлгүй хаалгыг онгойлгоход Лукас ахин намайг зогсоогоод "Түүнтэй хамт суух гэж үү?" Гээд нүдээрээ дохиход тэр зүгт нь харвал Хэндэри гарч ирж байв.

Би "Тийм ээ, болохгүй юм байхгүй биз дээ?"

Лукас аргагүйн эрхэнд миний гарыг тавьсан ч дотроо цухалдаж байгаа нь нүүрэн дээр нь илт харагдаж байсан.

Машинаас буухад Хэндэри над руу том нүдлэж "Яасан?" Гэхэд нь би зүгээр л инээмсэглээд түрүүлэн арын суудалд суугаад Хэндэриг татахад тэр ч хажууд минь суув.

Би "Хаашаа очихоо Диеюүд хэлчихсэн болохоор найз залуутайгаа шууд очих байх. Бид түрүүлээд явж байж болно"

Хэндэри "Найз залуутай болчихоо юу?"

Би "Хоёр хоногийн өмнө уулзсан гэсэн байх"

Юу ч ярихгүй байгааг нь анзаарч Хэндэри Лукас руу дохисноо надад ойртон "Яачихсан юм?" Гэж шивнэв.

Үл мэдэг мөрөө хавчиж мэдэж байсан ч мэдэхгүй байгаа дүр эсгээд "Чи яриа өдөөд үзээч" гэхэд Хэндэри шууд л дургүй байгаа нь илт царайллаа.

Би хоёр гуяных нь завсар гараа байрлуулаад "Хэцүү гуйлт биш шдээ" гэвэл Хэндэри мэдээж над руу хөмсөгөө өргөн хачин харснаа сулхан хөхөрч, миний гаран дээр өөрийнхийгөө давхарлав.

How To Get You Back [MGL] /Дууссан/Where stories live. Discover now