583 73 3
                                    

Диеюү "Би чиний юу бодож байгааг үнэхээр ойлгохгүй нь"

Би "Удахгүй харна аа, тиймээс одоохондоо миний хэлснээр хийгээд өгөөч дээ"

Хэндэри гартаа аягатай уух зүйл барьсаар хичээлийн ширээнийхээ ард суух дүрс нь харагдав.

Компьютерынхаа чихэвчийг зүүгээд дэлгэж рүүгээ харж "Ингэж дуудлага хийгээгүй удсан байна шүү"

Диеюү хааяахан харж байсан номоо доош ширээн дээр тавиад "Чи ядаж зөвшөөрдөг нь яаж байгаа юм, Хэндэри? Бүр гар барьж эвлэрээд байхдаа яадаг байна аа"

Хэндэри "Тэгээд яах байсан юм? Үги чинь гуйгаад байсан шдээ"

Диеюү "Сонсооч, Үги! Чиний юу бодож үүнийг хийгээд байгааг мэдэхгүй ч чамайг ухаантай охин гэдгийг чинь мэдэх болохоор нэг удаадаа тэвчээд өнгөрч болно. Гэхдээ---"

Би "Гэхдээ хэрвээ ахиад өмнөх шигээ хогийн зан гаргавал яах болж байна гэх гэж байна уу?"

Диеюү "Чи ч мэдэж байгаа, Зиолин Лукасыг өөртөө татах гэж бүх л зүйлийг хийсэн. Тийм байхад зүгээр л бидэн рүү явуулчихгүй шүү дээ"

Тиймээс л би буцааж авах гэж энэ бүхнийг хийж байна. Харин Зиолины хийсэн нэг сайн зүйл нь тэр хэрхэн эрэгтэй хүнийг өөртөө авах талаар бүх зүйлийг надад харуулсан. Энхрий даруу, эелдэг байх ч сул дорой биш байх ёстой. Тэгээд л би юу ч болоогүй юм шиг түүний өөдөөс инээмсэглэсэн.

Зарим тохиолдолд төсөөлшгүй хүчтэй, өөрөөр бол галзуу байх. Үүнийг харуулахын тулд би түүнтэй хамт салхинд гарах болно.

Хэндэри "Гэхдээ Диеюү?"

Диеюү "Юу?"

Хэндэри камерт ойртон ганцхан түүнд л шивнэж хэлж байгаа юм шиг тоглоом хийн "Үги үнэхээр өөр болчихсон, намайг хүртэл оролдсон гээд бод"

Би "Хөөе!?"

Хэндэри "Яасан худлаа юм уу? Би нөгөөхийг нь ч хэлнэ шүү" гэснээ хэлээ гаргав.

Диеюү буцан номоо гартаа бариад уншиж байсан хуудсаа хайх зуураа "Гэхдээ дөрвүүлээ л явна гэж үү? Өмнөх явдал давтагдвал яана" гэхэд Хэндэри ууж байсан зүйлээ буруу хоолойгоороо оруулсан бололтой хүчтэй хэд хэд ханиалгалаа.

Би "Өмнө нь юу болсон юм?"

Диеюү миний асуултыг сонссонгүй юу эсвэл хэргээр тоосонгүй юу "Би ер нь найз залуугаа авч явна аа" гэж ярианы сэдэв өөрчлөв.

Хэндэри "Чи найз залуутай юм уу?"

Диеюү "Байхгүй ээ"

Хэндэри "Тэгээд?"

Диеюү "Амралтын өдөр хүртэл олчих болохоор чи битгий санаа зов"

Би "Аргагүй л Хван Диеюү"

Диеюү үсээ шидлэн "Мэднэ ээ" гэснээ цаанаас нь хүн дуудах шиг болж цааш хальт эргэн хараад "За за, би гарлаа. Амралтын өдөр уулзацгаая" гээд таслалаа.

Хэндэри "Чи яах юм?"

Би "Юу?"

Хэндэри "Диеюү чамтай хамт хонохгүй юм байна. Чи тэгвэл хэнтэй унтах болж байна?"

Би "Чи надаар Хэндэри гэж хэлүүлмээр байна уу?"

Хэндэри "Магадгүй ээ"

Би өөрийн эрхгүй л санаа алдчихаад үүнийг тэр сонсчихсон байх вий гэж хальтхан харсан ч тоосон шинжгүй уух зүйлээ ууж байв.

"Би ч бас таслах хэрэгтэй болчихлоо, маргааш сургууль дээр уулзъя" гээд түүнийг ямар нэг зүйл хэлэхээс өмнө дуудлагыг дуусгалаа.

Хариу хэлэхэд дэндүү хүнд асуулт юм.


_________________
A/n: Ugasa onodor, margaash, ternii margaash orood l duusah ym bnoo:°(
Ghde bi ooroo unshsan ch odoog hurtelh orson hesguud ugasa er ni yg yu gh gd baigaag oilgohod hetsuu ym.

Ghde ta nar yu gj bodoj bn?

Gsn ch suuliin hesguud dr todorhoi bolohiin huwid bolno ok hha. Tiimees huleej ogooroi bas bi comm reply hiij bolohgu bnaa ghde l commuudiig chin unshij bga shuu♡♡ LOVE YOU FRIENDS

How To Get You Back [MGL] /Дууссан/Where stories live. Discover now