786 86 12
                                    

"Болиод өгөөрэй, даваа гарагийн орой л уугаад сууж байна гэж үү? Маргааш хичээлгүй юм уу?"

Толгойгоо өндийлгөн харвал Диеюү байлаа. Тийм ээ, би хүрээд ирээч гэж дуудсан шүү дээ. Ахлах сургуулийн найзуудаас холбоотой үлдсэн нь л Диеюү, Хэндэри хоёр юмуудаа. Аан нээрэн өнөөх адгийн амьтныг хэлэх ёстой байх. Луукссссс

Одоогийн бидний нөхцөл байдал яагаад ч ахлах сургуулийн найзууд шиг харагдахгүй байгаа биз. Диеюү өөр их сургуульд сурдаг учраас барагтаа уулзаад байдаггүй. Хэндэри надтай одоо үлдсэн ганц хүн. Харин Лукас миний салсан найз залуу бас хэт их өөрчлөгдсөн учраас Диеюү болон Хэндэри хоёр түүнд дургүй болчихсон. Ийм л юм болчихоод байна.

Ахиад ганцхан удаа өнгөрснөө дурсъя. Бид дөрөв та нарын төсөөлж байгаагаас хэд дахин илүү дотно найзууд байсан.

Диеюү "Юу болсон юм?"

Би "Согтууруулах зүйл хэрэглэхэд заавал шалтгаан хэрэгтэй байдаг юм уу? Тийм дээ, мэдээж шалтгаан хамгийн чухал шүү дээ"

Диеюү "Ахиад л нөгөө Вон Лукас уу? Салчихсан биш юм уу? Яагаад ингэж зууралдаад байдаг юм бэ?" Үүнээс болж бухимдсан бололтой ширээн дээрээс нэг лаазтай шар айргийг задлаад ууж байгаа нь харагдав.

Би хараагаа арай хийн түүн дээр тогтоогоод "Гэхдээ чи хэн нь зууралдаад байдгийг мэдэх үү?" Гэвэл Диеюү ойлгосон бололтой хоолойгоо засаад ахин нэг балгаснаа "Хүнд хайртай болно гэдэг шал тэнэг зүйл юм?"

"Тийм шүү, үнэхээр тэнэг зүйл" Би хундагаа дүүргээд уух гэтэл хэн нэгэн миний гараас булаагаад авчих нь тэр.

"Яаж байна аа? Бүдүүлэг юм чинь!" Гээд дээш өндийх гэсэн ч уусан шингэний хор нөлөө яг энэ үед л намайг бүр мөсөн нойрсуулчих шиг болсон. Бүх зүйл тас харанхуй болоод бие минь хүндрээд доош унах шиг мэдрэгдсэн. Өөр юу ч санахгүй байна.

Харин нүдээ нээхдээ би гэрийнхээ таазыг олж хараад санаа амрах шиг болов. Ийм л учраас ухаанаа алдталаа уухыг хүсвэл хажуудаа заавал итгэж болох хүнтэй байх хэрэгтэй гэдэг юм.

Өндийгөөд ширээн дээрээс утсаа авч харвал бараг л орой болж байсан нь намайг нэг их цочирдуулсангүй. Угаас өөр яах ч билээ.

Гэтэл галын өрөөнд ямар нэг чимээ гарах нь миний айдсыг төрүүлж орхив. Ганцаараа амьдардаг шүү дээ гэх бодол шууд л толгойд зурс хийсэн. Чимээгүйхэн босоод хаалга руу дөхөх үед чимээ гарсаар л байв. Хэн нэгэн хоолны сав аваад дотор нь ус хийхийг тод сонссон учраас магадгүй Диеюү байх гэсэн бодол орж ирсэн учраас бөхийсөн нуруугаа тэгшлээд хаалгаа онгойлголоо.

How To Get You Back [MGL] /Дууссан/Where stories live. Discover now