Цайны цагаар сургуулийн хоолны газар луу явахаар шийдлээ. Шийдсэн гэдэг нь тийшээ нэг их яваад байдаггүй учраас хэлж байгаа юм.
Бусад оюутнууд хараахан ирж амжаагүй байгаа бололтой хүн багатай байсанд нэг их удсангүй өөртөө таарсан багахан хоол аваад таарсан ширээндээ л суув. Хааяахан над дээр тусах харцнууд гэнэтхэн ганцаардсан амьдралтай болчихоод үүндээ гутрахгүй яваад байдаг галзуу амьтан гэж байгаа юм шиг санагдаж байна.
Гэтэл би яг үнэндээ гутарч суух ч эрхгүй болтлоо ганцаараа болж мэдэх учраас түр л гаднаа тэвчиж байгаа юм.
Хоолны газрын хаалга онгойж асар их шуугиан чирж явдагаараа алдартай Лукас болон түүний найзууд орж ирж харагдав. Бусад хүмүүс тэднийг Зиолины хөвгүүд гэж дууддаг ч би тэр эмэгтэйг танихгүй учраас зүгээр л Лукас болон түүний найзууд.
Хэдэн хөвгүүд, араас нь Лукас болон Зиолин тэгээд ахиад л хэдэн хөвгүүд. Яг л нэг бүлэглэлийн толгойлогч сүйт бүсгүйн хамт хамгаалчидтайгаа явж байгаа юм шиг.
Тэд хоолоо авахаар зогсоцгоох үед Лукас эргэн тойрныг нүдээрээ гүйлгэж байснаа намайг олоод харчихав. Гэхдээ би урдаас нь инээмсэглэсэн. Юу ч болоогүй юм шиг инээмсэглээд амандаа хоол хийж байтал Лукас над руу чиглээд ирэв.
Лукас "Юу хийгээд байгаа юм?"
Би асуултыг нь шоолон инээгээд "Юу гэж байгаа юм? Хоол л идэж байна" гэхэд Лукас над руу үнэхээр хачин харж байлаа.
Ойлгомжтой шүү дээ. Хаясан хуучин найз охин нь өөдөөс нь хараад инээнэ гэдэг чинь хэний ч гайхшралыг төрүүлэх зүйл.
Би "Гайхах зүйл байхгүй ээ, зүгээр л найзууд болъё гэж хэлсэн биз дээ?"
Лукас толгой дохиод "Ойлголоо, тэгвэл нөгөө хоёр?" Гэхдээ ширээн дээрээс миний савтай ундааг задлаад уухаар зэхэж байв.
Би шууд л ундаагаа булааж аваад "Битгий миний ундаанд гар хүр гэж хэлдэг байх аа" гээд өөрөө уух үед Лукас намайг шоолосхын инээлээ.
Би "Хэндэриг энд дуудчихсан, ирэхээр нь хэлнэ. Харин Диеюүд би хэлснээс чи хэлсэн нь дээр байх"
Лукас "Тэгье ээ, би хэлчихье"
Түүний найзууд хоолоо аваад болчихсон бололтой ширээнд сууцгаахдаа Лукасыг дуудсанд тэр дургүйхэн тэдэн рүү явж байв.
Яг л Лукас Зиолингийн хөвгүүдтэй нийлж эхэлдэг болоод бидэнтэй цуг байх дургүй болсонтой адил.
YOU ARE READING
How To Get You Back [MGL] /Дууссан/
ФанфикЧамайг буцааж авах арга /Лукас, Хэндэри, Үги/